
- Ээж ээ, галт тэрэг ороод ирлээ.
Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвөөр сонирхож явсан нэгэн хүү хашхирав. Хүүгийн заасан зүгт ээж нь харахад “Өвөр Монголын Хятад-Европ чиглэлийн галт тэрэг” бичигтэй үүдний цаана асар том зүтгүүр зогсож байна.
- Өө, хүү минь, Хятадаас Европ уруу аялагч ачааны галт тэрэг юм байна гэж хэлснээ ээж нь хүүгээ хөтөлж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний үзэсгэлэнгийн танхимд оров.
- Хятад-Европ чиглэлийн галт тэрэг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хүрээн дэх чухал төсөл, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын логистикийн суваг юм. Өвөр Монголын Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь өнгөрсөн оны 5 дугаар сард ашиглалтад орсон Улаанхад-Манжуур-Европ чиглэлийн галт тэргээс гараа авч, өнөөдөр болоход нийт 8 зурвас зам шугамаар ажиллан, бүхий л Өвөр Монгол, зүүн гурван муж, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хятадын баруун хойд орон зэрэг бүс нутгийг хамарч, авто машин, ороосон ган, модон материал, төмрийн хүдэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг юм. Өнгөрөгч 8 дугаар сарын эцсийн байдлаар Өвөр Монголын боомтоор хил гарсан галт тэрэг нийт 1135 удаад хүрч, Хятад улсын хил дамнасан галт тэрэгний ерөнхий хэмжээний 63 хувийг эзэлсэн хэмээн Хөххотын Төмөр замын товчооны Хятад-Европ чиглэлийн галт тэргийг удирдах газрын ажилтан Лиү Же танилцуулж байлаа.
- Тээврийн зардал хэр их байдаг вэ?
- Нэг удаад хэдэн хоног аялдаг вэ?
Зүтгүүрийг тойрон шавсан хүмүүс сонирхон асууцгааж байна. Лиү Же залхалгүй хариулсаар л байв.
Тэгтэл нэгэн “хачин” зочин ороод ирлээ.
- Сайн байна уу? Челябинск муж болон Өвөр Монголын Улаанцав хотын хооронд галт тэрэг аялдаг болоосой гэж бид хүсэж байна.
ОХУ-ын Челябинск мужийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд буюу нөгөө "хачин" зочин ийнхүү ярилаа.
- Ээж ээ, шинэ галт тэрэг нэмэгдэх нь дээ.
Хүү олзуурхан баясав.
