XIII сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулган 03-р сарын 15-нд Бээжин хотноо өндөрлөлөө. Хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан юм.
Хурлын дараа төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн байна.
Азийн хэвлэл мэдээллийн хорооны сэтгүүлч: Өнгөрсөн жилээс Хятадын Засгийн газраас БНХАУ нь өдөр ирэх тусам чөлөөтэй нээлттэй болно гэж олон удаа илэрхийлсэн. Өнөөдрийн хурлаар гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан, энэ талд олон яриа хэлэлцээр ч бий. Учир нь уг хууль маш хурдтайгаар батлагдсан. Ихэнх нь АНУ-ын дарамт шахалтад байдаг. Зарим хуулийн заалтууд нь Хятадын Засгийн газарт уян хатан орон зайг бий болгож, хөрөнгө оруулагчдын бодит үр ашгийн хүсэл хүлээлтийг бууруулдаг. Үүнийг та яаж харж байна? Хятадын Засгийн газар ямар тодорхой, боломжит бодлого гаргах бол?
Ли Кэчян: - Гадаадтай нээлттэй байх нь Хятадын үндсэн төрийн бодлого. Энэ нь Хятадын ард түмэнд ашигтай, мөн дэлхий дахинд ашигтай. Нээлттэй байхыг бид заавал биелүүлнэ. Өнгөрсөн жил бидний хэсэг том аж үйлдвэр нь гадаад хөрөнгө оруулалтын хувьцааг нээсэн. Нэлээд олон том төслүүд хэрэгжсэн байгаа. Өнгөрсөн жил бид гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан бөгөөд дэлхийн хамгийн том хөгжиж буй орнуудын тоонд орсон. Хятад улс үргэлжлэн олон талын олон салбарын саналыг авч, үргэлжлүүлэн гадаадтай нээлттэй байх болно. XIII сонгуулийн БХАТИХ-ын ээлжит чуулганы хаалтын үеэр гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан байна. Энэ хууль нь гадаадын хөрөнгө оруулалтыг сайн хамгаалах, татах хууль эрх зүйн арга юм. Дараагийн чухал ажил бол холбогдох хууль тогтоомж, баримт бичгүүдийг боловсруулан гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг амжилттай хэрэгжүүлэх болно. Бид энэ жил гадаадтай нээлттэй байх бодлогоо үргэлжлүүлэн сайжруулна.
