solongonews
Хятад, Оросын сэтгүүлчид хамтран торгоны замаар аялна
2016-10-14 21:17
”Торгоны зам Хятад, Орос” сурвалжлагын ажиллаганы Хятад дахь аян 10-р сарын14-нд Бээжинд эхлэв.

        Хоёр долоо хоногийн хугацаатай үргэлжлэх сурвалжлагын аян нь хоёр улсын гол болох хэвлэл мэдээллийн сэтгүүлчид торгоны замын эдийн засгийн бүсээр ажиллан Ши Ан хотоос Өрөмч хүрэх юм байна.
        Энэхүү үйл ажиллагааг" Russia Today"олон улсын мэдээллийн агентлаг болон Хятадын олон улсын радио хамтран зохион байгуулсан байна.
         Орос улсаас Хятад улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Андрей Женисоф нээлтийн ёслолд хэлэхдээ: Тус арга хэмжээ нь 2016-аас 2017 оны Орос, Хятадын хэвлэл мэдээллийн харилцааны хүмүүсийн анхаарлыг татсан мөн ч чухал үйл ажиллагаа болно. Хэвлэл мэдээлэл нь харьцангуй шинэ хэлбэр бөгөөд Орос, Хятад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны үр дүнтэй хэлбэр болж байна.  10 жилийн өмнө анхны уралдааны машины тэмцээн зохион байгуулж,  зам шугам нь Бээжингээс Москвад хүрч байлаа. Тэр цагаас хойш сэтгүүлчид харилцан айлчлах нь хоёр улсын нөхөрсөг харилцааны уламжлал болов. Эдгээр  үйл ажиллагаа нь хоёр талаас нөгөө улс орныхоо соёл иргэншил, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбар дахь амжилт бүтээлийг газар дээр нь хүрч ойлгох боломжийг хангасан байна.  Та бүхэнд амжилт хүсье. Олон олон сонирхолтой мэдээ мэдээллийг нийтлээрэй" гэсэн байна. Энэ удаагийн сурвалжлагын аянд хоёр улсын 25 сэтгүүлч оролцож, Шаньши, Гүйжөү мужийн зургаан хотоор өнгөрөн Өрөмч хотод хүрч аялал өндөрлөх болно.

Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл