solongonews
Хятад-АСЕАН-ы ойр дотнын хамтын ирээдүйтэй нийгэмлэгийг бий болгохын тулд хамтдаа гар нийлж нэгдээрэй
2021-07-22 20:54
Хятад-АСЕАН-ы ойр дотнын хамтын ирээдүйтэй нийгэмлэгийг бий болгохын тулд хамтдаа гар нийлж нэгдээрэй.

Энэ жил Хятад, АСЕАН хооронд яриа хэлэлцээний харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад, АСЕАН хоёр гар нийлэн урагшилж, стратегийн түншлэлийн агуулгыг тасралтгүй баяжуулж, улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, нийгэм, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны гурван үндсэн чиглэл үр дүн их амжилтад хүрсэн мөртөө худалдааны хамгийн том түнш, хамгийн утга учиртай түнш, хамгийн динамик стратегийн түншүүд болжээ. Өнгөрсөн ба ирээдүйг холбосон түүхэн шинэ гарааны цэг дээр зогсож байгаа Хятад, АСЕАН нь дээд түвшний Хятад-АСЕАН-ны стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ирээдүйтэй ойр дотнын хамтын нийгэмлэгийг бий болгоход анхаарлаа хандуулах болно.

1991 оны 07-р сард Хятад, АСЕАН нь яриа хэлэлцээний үйл явцыг эхлүүлсэн. Хятадын Засгийн газар ба АСЕАН-ны хоорондын яриа хэлэлцээрийн явц жигдэрч, 1996 онд Хятад улс АСЕАН-ы иж бүрэн яриа хэлэлцээний түнш болсон юм.

2013 оны 10-р сард  Хятад улсын дарга Ши Жиньпин  Индонезийн парламентад  чухал илтгэл тавьж, "Хятад, АСЕАН-ы хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулахын тулд гар нийлцгээе" гэсэн санаачилгыг дэвшүүлж, итгэл үнэмшил, эв найрамдал, хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих, харилцан туслалцаа, харилцан итгэлцэл, нээлттэй байдал, хүлээцтэй байдлын зарчмуудыг баримталж, хоёр тал хөгжил цэцэглэлтийг дагалдан хамтдаа аюулгүй амьдарч, нэг завин дээр бие биедээ туслааж, сайн хөрш, сайн найз, сайн түншүүд болно гэжээ.

Хоёр талын харилцан уялдаа холбоо хурдацтай хөгжиж, эдийн засгийн интеграцчилал тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрчимжиж, хүмүүнлэгийн харилцаа улам ойртсоор байж, Хятад-АСЕАН-ы харилцаа нь Ази,Номхон далайн нутгийн  хамтын ажиллагааны хамгийн амжилттай, динамик загвар болж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нийгэмлэг байгуулахыг сурталчлах тод жишээ болжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад, АСЕАН нь "Хятад-АСЕАН-ны стратегийн түншлэлийн алсын хараа 2030", "Хятад-АСЕАН-ны Стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2025)"  гэх мэт үр дүнгийн баримт бичгээр дамжин эл салбар дахь практик хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжсэн юм.

Зүүн Өмнөд Ази нь эрт дээр үеэс "Далайн торгоны зам" -ын чухал зангилаа байсаар ирсэн. Хятад улс АСЕАН-ыг хөрш дипломат харилцааны тэргүүлэх чиглэл, "Бүс ба зам" -ын өндөр чанартай хамтарсан бүтээн байгуулалтын гол салбар гэж үздэг.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад, АСЕАН-ны хооронд эдийн засгийн интеграц улам бүр гүнзгийрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хурдацтай өрнөж, хоёр талын худалдааны хэмжээ 8 тэрбум доллар хүрэхгүй байснаас  684.6 тэрбум доллар болж, 30 жилийн хугацаанд 80 дахин өссөн байна. 2019 онд хоёр талын иргэдийн харилцаа 65 сая  хүн давсан мөртөө Хятад, Зүүн Өмнөд Азийн хооронд  долоо хоногт 4500 орчим нислэг үйлдэг. Хоёр тал 200 мянга гаруй гадаад оюутан солилцож, 200 гаруй хос найрамдлын хотуудыг байгуулжээ.

 Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан АСЕАН-ны стратегийн яриа хэлэлцээний түншүүд дотроос Хятад улс АСЕАН-тай хамгийн нягт хамтын ажиллагаатай гишүүдийн нэг гэж тайлбарлав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл