
1997 онд байгуулагдсан тус сургууль одоо 1000 гаруй сурагч, 100 гаруй багш, ажилтантай томоохон хамт олон болон төлөвшжээ.

Тус сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээний хүрээнд “Үй-Цай боловсрол 20 жил: "Бидний бүтээл” номын баяр, үзэсгэлэн, “Үй-Цай боловсрол 20 жил” эрдэм шинжилгээний хурал, Үй-Цай сургуулийг үүсгэн байгуулсны 20 жилийн ойн баярын хурал, урлагийн тоглолт, хүлээн авалт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулав. Ойн баяраа тохиолдуулан Үй-Цай сургуулийн захирал, доктор Д.Баяраа сургуулийнхаа түүхэн замналыг харуулсан “Үй-Цай боловсрол 20 жил” номыг бэлэг болгон тууривсан юм.

Баярын үйл ажиллагаанд уригдан оролцсон БСШУСЯ, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, БНХАУ-ын Олон улсын радио, Өвөр Монголын Хөххотын Хянган замын лаборатори сургууль зэрэг байгууллагын төлөөлөгчид, мөн Үй-Цай сургуулийн хүүхдийн эцэг эхийн болон төгсөгчдийн төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ.

Ойн арга хэмжээний үеэр “Боловсролын тэргүүний ажилтан”, БСШУСЯ-ны жуух бичиг, ахлах багш, арга зүйч багш зэрэг хүндэт өргөмжлөлөөр Үй Цай сургуулийн багш, ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.

