Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 05-наас 10-нд Шанхай хотод болно. Бельгиэс Хятадад суугаа элчин сайд Винк Марк саяхан ХОУР-д өгсөн ярилцлагадаа: Тус экспо Бельги, Хятадын эдийн засгийн хэлхээ холбоог гүнзгийрүүлэх сайхан боломж юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бельгийн шадар сайд төлөөлөгчдөө ахлан Шанхайд болох Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцох бөгөөд мөн Бельгийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад сурталчилгаа хийнэ. Үүнтэй холбогдуулан Винк Марк: Бельгийн шадар сайд Хятадын олон улсын импортын экспод оролцох бөгөөд Бельгийн аж ахуйн нэгжүүд ч тус экспод оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн зарим нь Хятад улсыг сайн мэддэг, зарим нь Хятадад ирж байгаагүй боловч энэ удаагийн экспо тэдэнд сайхан боломж бүрдүүлж өглөө. Тэд анх удаа Хятад улсад ирж, Хятадын зах зээлтэй танилцана. Экспо Бельги, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцааг нягтруулах сайхан боломж, Бельгийг танилцуулах индэр болно. Үүгээр дамжуулж Хятадын ард иргэдэд Бельги улс болон Бельгийн давуу талыг танилцуулна гэж би хувьдаа бодож байна гэжээ.
