solongonews
2020 он гэхэд ядуурлаас бүрэн бууруулна
2017-05-22 23:27
“Аз жаргалын төлөөх иргэдийн хүсэл мөрөөдөл бол бидний үйл ажиллагааны зорилго мөн” хэмээн Ши Жиньпин дарга таван жилийн өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын зөвлөлийн гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хурал дээр амласан билээ. 2013 оноос өнөөг болтол 55.64 сая Хятадын иргэн ядуурлаас ангижирсан бол ирэх 3 жилд мөн 43.35 сая иргэн ядуурлаас ангижрах болно. Дэлхийн түг түмэн иргэдийн анхааралд хүрсэн энэхүү лут амжилт нь түүний амлалтын хүчин чадлыг гайхуулсан юм.

     “Аз жаргалын төлөөх иргэдийн хүсэл мөрөөдөл бол бидний үйл ажиллагааны зорилго мөн” хэмээн Ши Жиньпин дарга таван жилийн өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын зөвлөлийн гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хурал дээр амласан билээ. 2013 оноос өнөөг болтол 55.64 сая Хятадын иргэн ядуурлаас ангижирсан бол ирэх 3 жилд мөн 43.35 сая иргэн ядуурлаас ангижрах болно. Дэлхийн түг түмэн иргэдийн анхааралд хүрсэн энэхүү лут амжилт нь түүний амлалтын хүчин чадлыг гайхуулсан юм.

“Ядуу иргэдийн нэгийг ч орхихгүй өөд нь татаж, 2020 он болоход Хятадын бүх ард иргэд чинээлэг нийгэмд дэвшин орох болно”. ХКН-ын хувьд энэ нь зорилго төдий л биш, харин тэдний үндсэн мөрөөдөл, хатуу амлалт, бат шийдэл байсан.

Үндсэн мөрөөдөл, үндэстний мандлыг биелүүлэх үүрэг хариуцлага

Хэнань мужийн Ү-Ян нутгийн Ли Бинь Жюан тосгоны баруун захад нэгэн цэвэр тохилог тариачин айл бий. Энэ айлын эзнийг Жан Гүөжүй гэдэг. 2017 оны 4 дүгээр сарын эцсээр Ардын Өдрийн Сонины сэтгүүлч Янь Шюй хөдөө орон нутгаар сурвалжлах арга хэмжээнд оролцохдоо энэ айлд ирж урт хугацааны сурвалжилгын ажлаа эхлүүлсэн бол Жан гуайн амьдралаас сурвалжлагч тус тосгоны ядуурлаас ангижруулах арга бодлогын үр дүнг олж харсан байна.

Жан овогтных уг нь маш ядуу амьдралтай байжээ. 20 жилийн өмнө Жан Гүөжүй өндгөн мөөг тариад бүтэлгүйтэж, бүх хөрөнгөө барж хот орон хөлсний ажил хийх болжээ. 2015 онд “Ядуурлаас ангижруулах тухай ХКН-ын Төв хорооны Төрийн зөвлөлийн шийдвэр”-ийг хэвлэн тарааснаар Ли Бинь Жюан тосгон өндгөн мөөг тарихаас гардан, тосгоны иргэдээ удирдан шинжлэх ухаанчаар тарьж ургуулж эхэлсэн бол Жан Гүөжүй мэтийн мөөг таригч айл тун удахгүй ядуу нэрээс салсан байна. Өнөөдөр Жан овогт өндгөн мөөг тарьж өдөр тутмын зарлагаа аргацааж байгаагаар барахгүй Тяньжинь Их Сургуульд сурч буй хүүгийнхээ сургалтын төлбөрийг ч төлж чадах болсон байна.

Ли Бинь тосгон нь мөөг тарих аж үйлдвэрлэлд түшиглэн ядуурлаас ангижирсан юм. Ядуурлаас ангижирсан нь Ли Бинь тосгоны иргэдийн хүч хөдөлмөр, ялангуяа намын олон түмэнд үйлчилсэн сэтгэлтэй салшгүй холбоотой гэж Яань Шюй хамгийн гүн туршлагаасаа хуваалцлаа.

2012 оны 12 дугаар сард дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Фүпин шяньд ажиллаж байхдаа бүгдийг чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулахад хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй нь хөдөө тосгон, ялангуяа хүндрэлтэй бүс нутаг болно. Хөдөө тосгон, ялангуяа ядуу орон нутгийг ядуурлаас ангижруулахгүй бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж чадахгүй.

Ядуурлыг бууруулах нь Ши Жиньпин даргын маш их анхаарал хандуулж байгаа ажил болно. Дөрвөн жилийн турш Ши Жиньпин дарга 30 гаруй удаа Хятад улсын бүх бүс нутгаар ажиллаж, Хятадын төвлөрөн үргэлжилсэн онцгой хүндрэлтэй 14 бүс нутгаар явсан байна. Таван жил үргэлжлэн жил бүрийн цагаан сараас өмнө Ши Жиньпин дарга хүндрэлтэй ядуу ард түмэнтэй тусгайлан очиж уулздаг.

“Ши Жиньпин ядуурлаас ангижруулах ажилд маш их анхаарал хандуулж, ядуурлыг бууруулах ажлыг чанга хийсэн байна. Энэ нь Ши Жиньпин даргын 40 гаруй жилийн турш тосгоноос шянь, хот, муж, төв дамжин ажиллах явцдаа ядуу ард  түмнийг ядуурлаас ангижруулах тухай үргэлж санаж бодож явсантай холбоотой.

 

Шийдвэр нь нэг ч орон, үндэстэнг орхигдуулсангүй

2015 оны 11 дүгээр сарын 27-нд Төвийн ядуурлын эсрэг ажлын бага хурал Бээжинд болов. Ши Жиньпин уг хурлаар ядуурлыг бууруулах ажил эхэлсэн гэдгийг тунхаглав. Бид ядуурлаас ангижруулах ажлыг чанга нямбай хийж, 2020 он болоход ядуу буурай газар нутаг, ядуу буурай амьдралтай иргэнийг бүх талын чинээлэг байдалд хүргэх хэрэгтэй гэв. Хятадын дунд баруун хэсгийн 22 муж хотын Намын хороо, Засгийн ордон Төв хорооны энэхүү ядуурлаас гаргах хариуцлагын бичгийг хүлээн авч гарын үсэг зурсан байна. Үүний дараа муж хот, шянь, тосгоны дарга удирдлага ч уг ядуурлаас ангижруулах хариуцлагын бичигт гарын үсэг зурав.

"Муж хотоос тосгон суурин хүртэл дарга удирдлага нар иргэдээ ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийнэ" энэ нь Хятадын өвөрмөц байдал, мөн Хятадын шийдвэр мөн.

Үйл ажиллагаа бол хамгийн шилдэг илрэл юм. ХКН-ын XVIII их хурлын дараа  ядуурлыг бууруулах ажил  Хятад улсад маш шуурхай хийгдэж эхэлсэн.

2014 оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл Хятад улсын ядуурлыг бууруулах ажилд 800 мянган дарга ажилтнууд хөдөө орон нутагт хүрч ажиллан, 128 мянган ядуу буурай хөдөө тосгоны 89.62 сая иргэнийг ядуурлаас гаргаж, бүртгэл мэдээлэл авч, ядуурлыг бууруулах ажил эхэлсэн байдаг.

2016 оны 10 дугаар сард ХКН-ын Төв хорооны Ерөнхий газар болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий газар “Ядуурлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэх хариуцлагын арга хэмжээ”-г хэвлэн тарааж, Намын төв хорооны зохицуулалтын дагуу муж хот нь голлон хариуцаж, хот шянь бодит үүргийг гүйцэтгэх механизмыг тогтоож, ядуурлын эсрэг тэмцэх ажлыг бүх талаар системтэй төлөвлөж, Намын төв хорооны шийдвэр бодлого үндсэн шатны ажилчдын бие дээр тууштай хэрэгжихийг ахиулсан байна.

Шинэ жилийн дараа 2016 оны мужийн зэрэглэлийн Намын хороо болон Засгийн газрын ядуурлыг бууруулах ажлын үр дүнгийн тухай үнэлгээний ажил албан ёсоор эхэлсэн байна. 476 хүнийг хэдэн үнэлгээний ажлын багт хувааж, 22 мужийн 2016 онд хийсэн ядуурлыг бууруулах ажлын үр дүнгийн тухай ерөнхий шинжилгээ хийсэн байна.

 

Ядуурлыг бууруулах ажлын үр дүнгийн үнэн бодит байдлыг батлахын тулд энэ жилийн 1 дүгээр сард холбогдох байгууллагаас 1756 үнэлгээчдийг томилж гол 15000 ядуу өрх болон 6600 ядуурлаас гарсан өрхөд гуравдагч этгээдийн үнэлгээ хийсэн байна. Сүүлийн өдрүүдэд Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах Ерөнхий газраас бүх газар орны 2016 онд хийсэн ядуурлыг бууруулах ажлын үр дүнгийн үнэн эсэхийн тухай шалгаснаар Хятад улсын ядуурлыг бууруулах өгөгдөл анх удаа тосгон, өрх, хувь хүнд хүрсэн байна.

“Ямар ч байсан ямар ч газар нутаг буюу үндэстнийг ард үлдээхгүй”. Энэ нь “ХКН-ын Төв Хорооны Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулж ялалтад хүрэх ажлын шийдвэр” дэх амлалт болно. Одоогийн Хятад улсад энэхүү амлалт нь маш хурдтайгаар бодитой болж байгаа юм.

 

Итгэл 2020 он гэхэд бүх талын чинээлэг нийгмийг бүтээн байгуулна

    2020 он гэхэд бүх талд чинээлэг нийгмийг байгуулан, хөдөө орон нутгийн иргэдийг ядуурлаас гарахад тусална. Ийм богино хугацаанд энэхүү агуу зорилтыг биелүүлэхэд Хятад улс итгэл төгөлдөр байна. Учир нь  өнгөрсөн хугацаанд Хятадын ядуурлыг бууруулах ажил жил жилийн хүчин чармайлтаар маш их хурдаар биеллээ олсоор байгаа юм.

2013-2016 он болтол хөдөө орон нутгийн амьдрал нь сайжирсан иргэн жил бүр 10 саяар тоологдож, иргэдийн амьжиргааны түвшин ихээхэн дээшилсэн байна.

Ололт амжилт нь Хятад улсад улам их итгэлийг өгч, дэлхийн анхаарал, бахархлыг төрүүлж байна.

Италийн Ром хотноо зохион байгуулсан дэлхийн ядуурлыг бууруулах семинарын үеэр Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Олон улсын ХААХ зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчдийн үзсэнээр, БНХАУ-ын ядуурлыг бууруулах тодорхой онол, практик нь сайн улс төрийн алсын хараа, шинжлэх ухааны стратегийг харуулж байна.  БНХАУ-ын энэхүү амжилттай үйл хэрэг нь дэлхийн ядуурлыг бууруулах ажлыг эрчимжүүлэхэд туршлага сургамж болох юм гэж байлаа.

 

 

 

 

 

 

Зохиогч: Ян Жүньфэн
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл