solongonews
Гадаадын хөрөнгө оруулалтын ашиглалтын хэмжээ 70 тэрбум юанийг давав
2020-05-15 09:05
Гадаадын хөрөнгө оруулалтын ашиглалтын хэмжээ 70 тэрбум юанийг давав.

14-ний өдөр Хятадын Худалдааны яамнаас сурвалжлагчийн мэдээлснээр, он гарснаас хойш Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах багц бодлогуудыг хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсээр ирсэн байна. 04-р сард гадаадын хөрөнгө оруулалтыг 70.36 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 11.8% -иар нэмэгджээ. Сүүлийн гурван сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал анх удаа эерэг өсөлттэй болж байгаа юм.

Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, 1-4-р сард дэвшилтэт техникийн үйлдвэрлэлд ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар нэмэгдлээ гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 1-4-р сард “бүс ба зам” дагуух орноос Хятадад хөрөнгө оруулсан хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдсэн ба АСЕАН-аас Хятадад хөрөнгө оруулсан хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдлээ гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл