solongonews
Тэргэл сарны баяраар 1.7 тэрбум гаруй ширхэг буухиа илгээмж хүргэжээ
2022-09-13 16:36
Тэргэл сарны баяраар Хятадын хэмжээнд 1.7 тэрбум гаруй ширхэг буухиа илгээмж хүргэжээ.

   Хятадын шуудангийн товчооны нийтэлсэн мэдээллээс харахад 2022 оны Тэргэл сарны баярын үер үндэсний шуудангийн салбар жигд бөгөөд эмх цэгцтэй ажиллаж, нийт 852 сая ширхэг буухиа илгээмж хүлээн авсан нь 2021 оны тэргэл сарны баярын үетэй харьцуулахад 0.24 хувь нэмэгдсэн байна. 931 сая ширхэг буухиа илгээмж хүргэсэн нь 2021 оны тэргэл сарны баярын үетэй харьцуулахад 0.11 хувь нэмэгдсэн байна.

   Баяр наадмын өдрүүдэд буухиа хүргэх үйлчилгээний чанарыг хангах үүднээс Улсын шуудангийн товчооноос үйл ажиллагааны сүлжээний динамик удирдлагыг бэхжүүлж, үйлдвэрлэлийн нөөцийн нэгдсэн зохицуулалтыг хийж, тээврийн хүчин чадал, хүн хүчний нөөцийг урьдчилан байршуулсан байна. Ялангуяа хөдөө орон нутаг болон буухиа илгээж хүргэх цэгүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд анхан шатны цэгүүдийн үйл ажиллагааг баталгаажуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл