solongonews
【Өвөр Монголын хамгийн хамгийн 】 дэлхийн хамгийн том овоо
2017-04-11 16:28
【Өвөр монголын хамгийн хамгийн 】 дэлхийн хамгийн том овоо

       Өвөр Монголын Ордосын Хангин хошууны нутагт байрлаж байгаа хөвчийн элс бол Хятадын долоон их элс манхны нэг нь юм. “Дэлхийн хамгийн том овоо” гэгдэгч нь энд байдаг байна.

Тэргүүн өргөн бараалахад энэхүү овооны орой нь үзэгддэггүй аж. Сүсэгтэн олныг замчлагч Эрдэнэдинлиг ламын танилцуулгаар сая орой дахь лянхуа эрдэнийн лонхыг олж харлаа. Түүнийг 5.6 тонн цул зэсээр цутгаж хийжээ.  Энэ нь 56 үндэстний бэлгэдэл болохоор барахгүй дээр нь сийлсэн лянхуа зураг нь бурханы сургаалын өөрмөц бэлгэдэлтэй гэнэ.

Эртний монголчууд үргэлж салаа замд чулуун овоо босгон зам мөр,  зүг чигээ ялгадаг байв. Хожим нь Чингис хаан дайнд морьдох болгонд овоо тахиж,  дайны ялалтаа хүсэн даатгадаг байсан бол одоогийн хүмүүс тэнгэр, өвөг дээдэс,  баатруудын тахилга болгон хувиргасан байна. Өвөр Монголын бүх газрын овоотой харицуулбал элсэн цөлд байрласан энэхүү дэлхийн хамгийн том овооны барилгын хэлбэр асар их зөрөөтай байлаа. Ихэнх овоог энгийн чулуугаар босгосон байхад энэхүү овоог харин Өвөр Монголын Далан хар уулын 99999 хэсэг чулуугаар босгосон ба  өндөр нь 20 метр, диаметр нь 45 метр байдаг.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл