Энэ нь амьдралын дадал хэвшил, удам, бүдүүн гэдэсний булчирхайн хорт хавдар зэрэгтэй холбоотой. Японы хэвлэл мэдээллийнхэн АНУ-ын хорт хавдрын судлалын газрын судалгаанд суурилж, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэж мэдэх хэдэн талыг танилцуулав.
1. Архи хэт их уух. Архи хэт их уух нь эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдар тусах боломжийг нэмэгдүүлнэ. Өдөр бүр 3 хундагаас илүү ууж болохгүй.
2. Тамхи татах. Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллагаас олон төрлийн хорт хавдар нь тамхи татсантай холбоотой гэжээ. АНУ-ын хорт хавдрын судалгааны газраас тамхи татах нь бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөх боломжийг өндөр болгоно гэжээ. Тиймээс тамхиа зогсох буюу тамхи татдаг хүнээс хол байвал зохино.
3. Хөдөлгөөний дутагдал. Олон судалгааны газар махлаг байх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх боломжийг өндөр болгоно гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалт (WHO)-аас бүдүүн гэдэсний хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, хөхний хорт хавдар зэргүүд нь хэт махлаг, хөдөлгөөний дутагдлаас болдог гэжээ.
4. Мах хэт идэх. Махны төрөл, хиам зэрэг боловсруулсан мах идэх нь бүдүүн гэдэсний хавдар олох боломжийг өндөр болгодог. Япон улсын хорт хавдрын судалгааны төвийн судалгаагаар өдөрт 100 грамм мах идвэл зохино гэж гаргажээ.
Амьдралын ямар нэгэн муу зуршил нь таныг өвчин эмгэгт нэрвэгдүүлэх боломжтой. Тиймээс заавал сайн сайхан зуршлыг бий болгон, архи тамхинаас хол байж, хөдөлгөөнтэй байхыг зөвлөж байна.

