solongonews
Зүүн хойд Азийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэн Улаанбаатарт нээлтээ хийлээ
2016-08-17 10:48
Үзэсгэлэн 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

        “Зохицол Ялгарал” Зүүн хойд Азийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 16-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд, Монгол Улсын Боловсрол, соёлын яамны төлөөлөгчид, Хятадын Олон улсын радио болон алдарт зураач, уран бичээчдээс бүрдсэн нийт 200 гаруй хүн нээлтийн ёслолд оролцсон байна.

        Хятадын Олон улсын радиогийн Зүүн хойд Азийн хэлтсээс зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн веб сайт болон үзэсгэлэнгийн талбайд дэлгэн үзүүлэх хэлбэрээр явагдах бөгөөд Хятад, Монгол, Япон, Солонгос болон Өмнөд Солонгос зэрэг 5 улс орнуудын нийт зуу гаруй бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх болно. Үүнд, Хятадын алдарт уран бичээч, яруу найрагч Цай Шянлинь, Монголын Уран зургийн нийгэмлэгийн дарга, зураач Төмөрбаатар, алдарт зураач Чулуунбаатар, Б.Насанцэнгэл, Япон улс дахь Хятад улсын Будгийн зургийн холбооны нарийн бичгийн дарга алдарт зураач Юй Жүньжы зэрэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг хамарсан байна. Үзэсгэлэн 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Зүүн хойд Азийн улс орнуудын хоорондох соёл урлагийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг дэмжихээр зорьжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://art.china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл