solongonews
Цагаан сүргийн их тайлгын найман цагаан орд жихлэх тайлга боллоо
2019-04-23 16:45
Цагаан сүргийн их тайлгын найман цагаан орд жихлэх тайлга боллоо.

Шарагчин гахай жилийн цагаан сүргийн их тайлгын найман цагаан орд жихлэх тайлга энэ сарын 22-ны өдөр Чингис хааны онгоны аураг ордонд зохиогдсон байна. Цагаан сүргийн тайлга нь дөрвөн цагийн тайлгын хамгийн том тайлга бөгөөд тус тайлгыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Чингис хааны цагаан сүргийн их тайлга нь олон ёс журамтай. Найман цагаан орд цугларах, найман цагаан орд жихлэх, гарагийн тахилга, тэнгэр тахилга, алтан ордны бага тайлга, алтан ордны их тайлга, бат зэлийн тахилга, даллага зэрэг. Жих гэдэг нь монголын хаадын ордон гэр буусан газар буюу туг сүлдийг саатуулан тахидаг газруудыг хэлдэг. Найман цагаан орд жихлэх гэдэг нь билгийн улирлын гурван сарын арван наймны луу цагт Баян Чанхагийн зүүн цайдам дахь дээд жих, дунд жих, доорд жих гэж хэлсэн газарт найман цагаан орд нь нэг жихэд гурван жил жихэлж есөн жил тутам нэг жишээ болгон тасралтгүй жихлэхийг хэлж байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл