solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг эрчимтэй ажиллаж байна
2022-09-06 16:40
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг эрчимтэй ажиллаж байна.

   Энэ он гарснаас хойш Хятад-Европ чиглэлийн галт тэрэг эрчимтэй ажиллаж байна. 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл Хятад-Европ чиглэлд нийт 7473 галт тэрэг аялж, 720 мянган чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн бөгөөд 26 сар дараалан сард 1000 гаруй удаа аялжээ.

07 дугаар сарын 11-ний өдөр цахилгаан бүтээгдэхүүн, механик эд анги, өдөр тутмын хэрэглээний бараа ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Германд хүрсэн нь Хятадын анхны Хятад-Европыг холбосон галт тэрэгний нэвтэрсэн нийт тоо 10 мянгыг давсныг харууллаа. Үүний зэрэгцээ энэ шугам нь нийт 10 мянга гаруй чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн Хятад-Европыг холбосон анхны галт тэрэгний шугам болсон юм.

Тоо хэмжээ нэмэгдэхийг дагаад цар хүрээ илүү өргөжиж байна

Ган материал зэрэг бараа бүтээгдэхүүн ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Хубэй мужийн Хуанши хотоос 07 дугаар сарын 07-ны өглөө алгуурхан хөдөлж, Германы Дуйсбургийг зорилоо. Гуанши - Дуйсбург чиглэлийн анхны Хятад-Европын галт тэрэг амжилттай хөдөлж, Хуанши Европтой эдийн засаг, худалдааны солилцоо хийх шинэ хуурай замыг байгуулж, жил бүр 200 мянга орчим тонн бараа бүтээгдэхүүнийг тогтвортой тээвэрлэх боломжтой болсон юм.

Ляонин мужийн Шэньян хотод хэдэн хоногийн өмнө Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний Шэньян – Германы Франкфурт чиглэлийн ачааны галт тэрэг анх удаагаа аяллаа. Гуанси мужийн Наньнин хотод "Хятад - Казахстан - Узбекистан" нэрэмжит Хятад-Европ чиглэлийн анхны галт тэрэг анодын нүүрстөрөгчийн блок, цагаан элсэн чихэр зэрэг бараа бүтээгдэхүүн ачиж, Казахстан, Узбекистан зэрэг улс орон руу аялсан. Жянши мужийн Ганьжөү хотоос 4.3 сая ам.долларын өртөгтэй фото цахилгаан модуль ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Ганьжөүгийн олон улсын хуурай замын боомтоос хөдөлсөн нь Жянши мужаас Румын руу нээгдсэн анхны Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг юм. Өнөөг хүртэл Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нь Европын 20 гаруй улс орны 180 гаруй хотод хүрч, Ази, Европын ложистикийн сүлжээг бүрдүүлжээ.

- Хэфэйн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо тогтвортой өсөж, өдгөө дэлхийн 17 улс орон, олон улсын 81 өртөөнд шууд нэвтрэх боломжтой боллоо. Энэ оны эхний хагаст Хэфэйн Хятад-Европ чиглэлийн нийт 449 галт тэрэг аялж, 36772 чингэлэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, бараа бүтээгдэхүүний нийт өртөг 9.6 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 76.8 хувь, 76.7 хувь, 74.4 хувиар тус тус нэмэгдсэн гэж Хэфэй Олон улсын дотоод боомтын хөгжлийн ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Чен Фэн ярилаа.

Оны эхний хагаст Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг ашиглалтад орсон тухай мэдээллийг олон газар саяхан нийтэлсэн бөгөөд гүйцэтгэл нь гайхалтай байна гэжээ. 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл Гуанжөүгийн Гаалийн газар Хятад-Европ чиглэлийн ачааны нийт 133 галт тэрэг, 3.04 тэрбум юань орчим өгтөг бүхий бараа бүтээгхдэхүүнд хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 95 хувь, 48 хувиар өссөн байна. Тяньжин боомтоор Хятад-Европ чиглэлийн нийт 400 ачааны галт тэрэг 43200 чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 75 хувиар нэмэгдсэн байна. Хятад-Европыг холбосон төмөр замын зүүн суваг болох Манжуур боомтоор Хятад-Европ чиглэлийн 2215 ачааны галт тэрэг нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар нэмэгдэж, 181200 чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 39.9 хувиар нэмэгджээ.

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг олон жил хөгжлийн явцыг дамжин хэвийн үйл ажиллагаа явуулан, өргөн цар хүрээ сайн хандлагыг бий болгосон. Тоо баримтаас үзвэл 2016-2021 он хүртэл Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо 1702 байснаас 15183 болж, жилд дунджаар 55 хувиар нэмэгдэж, тээврийн жилийн үнэ 8 тэрбум ам.доллароос 74.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хятадын төмөр замын группийн холбогдох ажилтан хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Хятадын төмөр замын групп Хятад-Европыг холбосон галт тэрэгний түргэн тээвэрлэлт, өндөр өртөг зардал, аюулгүй найдвартай байдал, ногоон байгаль орчныг хамгаалах зэрэг давуу талыг бүрэн ашиглаж, Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо, цар хүрээг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний брэндийн нөлөө улам бүр тодорч, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад шинэ эрч хүч өгч байна” гэлээ.

Буцах замын иж бүрэн чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ тогтворжсон

Анхны Хятад-Европыг холбосон галт тэрэг нэвтэрсэн тоо 10000 давж, хүнд ачаа тээвэрлэх галт тэрэг олны анхаарлыг татжээ. Чүнчин хотын захиргааны боомтын логистикийн албаны Төмөр замын логистикийн хэлтсийн дарга Пэнчянь хэлэхдээ:

- Хятад-Европ чиглэлийн төмөр замын тээврийн хэрэгслийн тээвэрлэлт нь нэг төрлийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүнээс ухаалаг терминал, автомашин, эд анги, эмнэлгийн эм бэлдмэл, тоног төхөөрөмж, шуудангийн илгээмж, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, задгай материал зэрэг олон мянган төрөл болж өргөжсөн бөгөөд тээвэрлэсэн барааны өртөг 400 тэрбум юаниас давсан гэжээ.

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний иж бүрэн чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 2016 онд 77.2 хувь байснаас 2021 онд 98.1 хувьд хүрч, энэ он гарснаас хойш буцах замын иж бүрэн чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ тогтворжиж, 98 орчим хувийн өндөр түвшинд байна. Гар утас, компьютер зэрэг мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд тээвэрлэж байснаасаа автомашины эд анги, тээврийн хэрэгсэл, химийн бодис, цахилгаан механик, хоол хүнс, дарс, мод зэрэг 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг болж өргөжсөн.

07 дугаар сарын 13-нд Чиндаогийн Гаалиас нийтэлсэн тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн олон төрлийн тээврийн төвөөс Хятад-Европ чиглэлийн нийт 430 галт тэрэг аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.8 хувиар нэмэгджээ. Чиндаогийн Гаалийн харьяа Жяожөүгийн Гаалийн газрын орлогч дарга Шюй Юйжин хэлэхдээ “01-ээс 06 дугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн олон төрлийн тээврийн төвөөс аялсан ачааны галт тэрэгний чингэлгийн хэмжээ 18 мянгад хүрч, голчлон машин, тоног төхөөрөмж, барилгын материал, химийн бодис, дугуй зэрэг үйлдвэрлэлийн бүтээгдхүүн багтана. Буцах замын галт тэрэгний тоо 213-т хүрч, шинэ дээд үзүүлэлт болж, буцах галт тэрэгний чингэлэгийн хэмжээ 17 мянгад хүрч, голчлон мод, нухаш, ашигт малтмал, шар буурцаг зэрэг нөөцийн бүтээгдэхүүнд зориулагджээ.

2021 онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний буцах ба явах хэмжээ 81.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 пунктээр буюу 2016 оныхоос 30 гаруй пунктээр нэмэгджээ.

Зам дагуух улс орнууд болон бүс нутгуудад хүлээн зөвшөөрөгдсөн

Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэг тогтвортой хөгжиж, найзын хүрээг тэлж, зам дагуух олон олон улс орон, бүс нутагт хөгжлийн шинэ боломжуудыг авчирлаа.

Франкфурт-Хоечст аж үйлдвэрийн паркийн ерөнхий менежер Кавус Кедезард Хятад-Европ чиглэлийн галт тэрэг ирсэнд баяртай байв.

Кедезард хэлэхдээ “Энэ галт тэргээр тээвэрлэж буй бараа нь голчлон автомашины эд анги байдаг бөгөөд ачаа буулгасны дараа ачааг Франкфурт төвтэй 100 километрийн зайд шилжүүлдэг. Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нь дэлхийн худалдаанд чухал ач холбогдол үзүүлдэг бөгөөд зам дагуух улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулдаг. Орос, Украины мөргөлдөөний улмаас үүссэн бүс нутгийн эмх замбараагүй байдал, Алс Дорнод руу явах болон буцах хөлөг онгоцны цагийн хуваарь, тээврийн бизнесийн өндөр үнэ зэргийг харгалзан аюулгүй байдлыг хангасан байдалд Хятад-Европын ачааны галт тэрэг нь өөр нэг орлох төсөл болдог”.

Унгар улсад Хятад-Европ чиглэлийн галт тэрэг ирснээр хилийн Захони хот өөрчлөгдөж байна. Унгарын МАУ-RЕС төмөр замын инженеринг ХХК-ийн ерөнхий менежер Жомос Норберт хэлэхдээ “2017 оны 07 дугаар сард Хятадаас анхны чингэлэг галт тэрэг Захони хотод ирсэн. Тэр жил ердөө 50 чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаа явуулсан бол 2021 он гэхэд энэ тоо 7000 болж өссөн” гэв.

- Хятад, Европын эдийн засаг худалдааны хөгжил нь Захони хотыг Хятад, Европын нийлүүлэлтийн сүлжээний чухал зангилаа болгосон. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нь орон нутгийн эдийн засгийг хөдөлгөж чадсан нь тодорхой. Одоо ложистикийн компаниуд болон операторууд өмнөхөөсөө илүү Захонид анхаарал хандуулж, Хятадын олон олон компаниуд Унгарт хөрөнгө оруулалт хийн, Европын бааз байгуулахаар төлөвлөж байна гэж Жомос Норберт ярилаа.

- Цар тахлын халдварын тархалт ойр ойрхон дэгдэж байгаа нөхцөлд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг аюулгүй, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, Хятадад үйлдвэрлэсэн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх материалыг Европын орнуудад тасралтгүй хүргэж байна. 2021 онд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 4 сая 230 мянган ширхэг, 29 мянган тонн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх материал тээвэрлэсэн. Энэ оны 04 дүгээр сарын эцсийн байдлаар цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх нийт 14.1 сая ширхэг, нийт 108 мянган тонн материал илгээж, Хятад, Европын хооронд "амь насны гүүр" баригдсан байна.

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг олон жилийн хөгжлийг туулж, сүүлийн үеийн цар тахлын халдвар ба олон улсын ээдрээтэй нөхцөл байдлын "том сорилтод" оржээ. Тус зам шугамын зах зээлийн үнэ цэнэ, эдийн засгийн ач холбогдол, чухал үүргийг зам дагуух улс орон, бүс нутаг ерөнхийд нь хүлээн зөвшөөрсөн. Энэ нь зам дагуух улс орон, бүс нутгуудын хамтран барьж, хамгаалж буй олон улсын худалдааны томоохон суваг болж байна. Хятадын Макро эдийн засгийн академийн Гадаад эдийн засгийн хүрээлэнгийн Хөгжиж буй эдийн засгийн судалгааны албаны дарга Ли Давэй хэлэхдээ “Олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулахад чухал дэмжлэг болох Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг нь олон улсын худалдаа, тээврийн системийн салшгүй хэсэг болсон бөгөөд цаашид ч чухал үүрэг гүйцэтгэх болно”.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл