solongonews
2019 оны Өвөр Монголын хурдан морины тэмцээний шагналт уралдаан боллоо
2019-08-20 15:22
2019 оны Өвөр Монголын хурдан морины тэмцээний шагналт уралдаан боллоо.

Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспогийн цуврал үйл ажиллагааны нэг болох Өвөр Монголын хурдан морины том шагналт уралдаан 08 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойно Хөхталд болов.

Уралдаанд их насны морьдын 1200 метрийн уралдаан, шүдлэн морины 1000 метрийн уралдаан, дааганы 1000 метрийн уралдаан болон их насны морьдын 1000 метрийн уралдаан тус тус болж, нийт 40 морь хурд хүчээ сорив. Их насны морьдын 1200 метрийн уралдаан болон 1000 метрийн уралдаанд Өвөр Монголын Мэн Жюүнь олон улсын адууны аж үйлсийн ХК-ийн төлөөлөгчийн багийн уяач, Тунляо хотоос ирсэн монгол залуу Шуан Ингийн “ноён суртуу” морь болон “яруу алдрын эзэн” морь түрүүлж, шүдлэн морины 1000 метрийн уралдаанд Шэнь Ян хотын Бүө Шинь адууны үйлсийн төлөөлөгчийн багийн уяач Хичээлтийн “гоо бичин ван” морь түрүүлж, дааганы 1000 метрийн уралдаанд Юүнь Нань мужийн морин спортын нийгэмлэгийн уяач Хэ Шяньфэйн “гавшгай” морь түрүүлэв.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Морин спортын тамирын хөдөлгөөний удирдлагын төвийн эрхлэгч Пан Чүньян хэлэхдээ, энэ удаагийн уралдаан уяачийн ур ухааныг шалгахын зэрэгцээ морь, уяачийн холбоог шалгаснаар адуун соёлыг уламжлан, адууны үйлсийг ахиулахад цухал нөлөө үзүүлэх юм гэлээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл