solongonews
Ц.Сарантунгалаг: 2 сарын хугацаанд 11кг хаслаа
2015-12-28 18:21
Хоёрхон сарын дотор 11 кг жин хасч чадсан Ц.Сарантунгалагтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Олон эмэгтэйн хүслэн болсон илүүдэл жингээ хасах гэдэг зүйлийг хэрэгжүүлж чадсанд баяр хүргэе. Хэрхэн яаж турав?
-Сайн сайн байна уу? Баярлалаа. Турахад зоригжуулж өгдөг хүн их чухал санагдсан. Би багын унаган махтай хүүхэд байсан. Нэг л өдөр турахаар шийдээд эгчдээ хэлсэн. Эгч маань ч намайг дэмжиж, турах явцад ч их урмын үг хайрладаг байсан. 16.00 цагаас хойш хоол иддэггүй. Дасгал хөдлөгөөнөөр хичээллэсэн.
 

-4 цагаас хойш юм идэхгүй байна гэдэг тэвчээртэй хүний зан шүү. 16.00 цаг хүртэл юу идэж , уудаг байсан бэ?
-Ихэнхдээ шөл уудаг байсан. Жишээлбэл далайн байцаатай шөл, гурвалжин будаатай шөл гэх мэт.  Мөн хоолондоо байцаа их хэрэглэдэг байсан. Байцаа нь гэдэс цэвэрлэх үр дүнтэй. Нимбэгтэй ус их уудаг. Ер нь өдөртөө их ус уух хэрэгтэй.
 

-Ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хассан бэ?
-Шоколад , сахар, гурилан бүтээгдэхүүн. Ерөнхийдөө амттан идэхээ больсон.
 

-Дасал хөдөлгөөн их хийдэг байсан гэсэн. Ямар дасгал хийдэг байсан бэ?
-2 сар фитнесд явсан. Зам дээр гүйх, дугуй жийх мөн өдөр бүр доорх дасгалуудыг хийдэг байсан. хөлний дасгалуудыг 1 өдөр, хэвлийн дасгалуудыг дараагийн өдөр гэх мэтээр хийдэг.
 

-Дээрх дэглэмүүдийг бариад хэдэн сарын хугацаанд хэдэн кг хассан бэ?
-2 сарын дотор 11 кг хасч 72кг-61кг болсон.
 

-Өөртэй чинь адилхан турах хүсэлтэй бүсгүйчүүдэд зориулж хэлэх зүйл бий юу?
-Зорилго тавиад тэмүүлбэл бүх зүйл бүтдэг юм шүү.  Шантралгүй өдөр бүр хичээгээрэй.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл