Гаалийн ерөнхий газар 3-р сарын 7-ны өдөр мэдээлэл хийлээ. Даруй 2024 оны эхний 2 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт, экспортын нийт үнэ 6.61 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 3.75 их наяд юань, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар, импорт 2.86 их наяд юань, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар тус тус өссөн байна. Энэ оны эхнээс эхлэн гадаад орчны ээдрээ, хүнд, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нөхцөлд Хятадын экспорт инновацийн чадвар, бүтээгдэхүүний чанарын ачаар хоёр орон тооны өсөлтөд хүрсэн байна.
Хятадын гадаад худалдааны гол хүчин болох хувийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн боломжуудыг идэвхтэй ашиглаж, зах зээлийн орон зайг өргөтгөжээ. Эхний хоёр сард хувийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын хэмжээ 3.61 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7 хувиар нэмэгдэж, Хятадын импорт, экспортын нийт хэмжээний 54.6 хувийг эзэлж байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар өссөн үзүүлэлт юм.. Гаалийн ерөнхий газрын Статистик шинжилгээний албаны дарга Люй Далян илэрхийлэхдээ, эхний 2 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш эерэг хандлагаа хадгалж, 5 сар дараалан өнгөрсөн оны мөн үеийнхээс өндөр байж, импорт, экспортын хэмжээ өнгөрсөн жилүүдийн мөн үеийнхээс өндөр байж, гадаад худалдаа сайн эхлэлийг нээжээ.
