solongonews
Ноднин Өвөр Монголын хилээр нэвтэрсэн хүний тоо зургаан саяас давав
2019-01-15 11:28
Ноднин Өвөр Монголын хилээр нэвтэрсэн хүний тоо зургаан саяас давсан байна.

  Энэ  сарын 11-ний өдөр Өвөр Монголын хилээр нэвтрэх хилийн хамгаалалтын хянан шалгах ерөнхий өртөөний нийтэлсэн мэдээлэлд үндэслэвэл 2018 онд Өвөр Монголын хилээр нэвтэрсэн хүний тоо давхардсан тоогоор 6.04 саяд хүрч, хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо 1.84 саяд хүрсэн ба түүхэн тэмдэглэлийг шинэчилсэн байна.

Мэдээгээр Өвөр Монголын боомтоор нэвтэрсэн гадаадын хүний тоо давхардсан тоогоор 5.26 саяд хүрч, 87.1 хувийг эзлэн, хилээр нэвтэрсэн Хятад улсын иргэний тоо давхардсан тоогоор 777 мянганд хүрч, 12.9 хувийг эзэлжээ.

Ноднин Өвөр Монголын 8 боомтын боомтоор нэвтэрсэн хүний тоо давхардсан тоогоор 100 мянгыг давж, үүний дотор Манжуур боомтоор нэвтрэгсэд 1.85 саяд хүрсэн ба Эрээн боомтоор нэвтэрсэн хүний тоо 2.44 саяд хүрсэн байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл