
Хятадын Үндэсний статистикийн газраас 04-р сарын 08-нд мэдээлснээр, он гарснаас хойш Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авах менежерийн индекс, үйлдвэрлэлийн бус салбарын худалдааны үйл ажиллагааны индекс, РМI-гаас гаргах ерөнхий индексийн аль аль нь өсөлттэй болж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны байдал маш сайн, үргэлжлэн тогтвортой нэмэгдэх байдлаа хэвээр хадгалж, бүтэн жилийн эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжилд сайн сайхан эхлэлийг бий болгож чадсан байна.
Бүртгэлээс үзвэл, Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авах менежерийн индекс өнгөрсөн жилийн сайн байдлаа үргэлжлүүлж, РМI-ын индекс 20 сар дараалан 50-иас дээш хувийн өсөлттэй байж, үйлдвэрлэлийн салбарын ажил төрөл хөгжлийн сайн хандлагаа хадгалсаар байна. Үйлдвэрлэлийн бус худалдааны үйл ажиллагааны индексийн байдлаас үзвэл, энэ оны 1-3 дугаар сард үйлдвэрлэлийн бус салбарын худалдааны үйл ажиллагааны индекс тус тус 55.3 , 54.4, 54.6 хувьд хүрч, 7 сар дараалан 54-өөс дээш хувийн өндөр түвшнээ хадгалсан бол үйлчилгээний салбар ч хурдтай өсөлтөө хадгалсаар байна.
