solongonews
Энэ жилийн буухиа шуудангийн илгээмж 60 тэрбум ширхэгт хүрсэн байна
2023-06-27 11:03
Үндэсний шуудангийн товчооны хяналт хэмжилтийн тоо баримтаар 06-р сарын 24-ний байдлаар Хятадын буухиа шуудангийн илгээмжийн тоо энэ онд 60 тэрбум ширхэгт хүрчээ.

  Зургаадугаар сараас хойш Хятад улсын хэмжээнд хэд хэдэн цахим худалдааны платформууд жилийн дундуур сурталчилгааны үйл ажиллагаануудыг дараалан эхлүүлж, буухиа шуудангийн илгээмжийн шинэ өсөлтийг бий болгосон байна. 06-р сарын 01-ээс 06-р сарын 18-ны хооронд цахим худалдааг сурталчлах хугацаанд өдөр тутмын буухиа хүргэлтийн дундаж хэмжээ 400 сая ширхэгийг давж, зах зээлийн цар хүрээ улам тэлж байгааг статистик харуулж байна.

Буухиа шуудангийн илгээмжийн компаниуд хөгжлийн боломжуудыг ашиглаж, дижитал үйл ажиллагааны түвшинг эрс сайжруулж, дамжин өнгөрөх, хүргэх үйл явцыг оновчтой болгож, бүрэн автомат ангилах, нисгэгчгүй агуулах, нисгэгчгүй тээврийн хэрэгсэл, дрон зэрэг тоног төхөөрөмж, технологийн хэрэглээг хурдасгасан нь цахим худалдааг дэмжих баталгаа болж зогсохгүй үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн сайжруулж байна.

   Буухиа шуудангийн илгээмжийн компаниуд дотоодын хэрэглээний зах зээлийн сэргэлтийг түргэтгэхийн зэрэгцээ гадаад дахь зангилаа, газрын сүлжээ, гадаад дахь агуулахын төлөвлөлтийг сайжруулж, гадаад худалдааны логистикийн сүлжээний шинэ системийг байгуулж, хил дамнасан хэрэглэгчдийн зах зээлд идэвхтэй үйлчилсээр байна. Бүрэн бус статистик мэдээллээс үзэхэд одоогийн байдлаар буухиа хүргэлтийн компаниудын гадаад дахь агуулахын төлөвлөлт нь Хойд Америк, Европ, Зүүн өмнөд Ази гэх мэт бүс нутгийг хамарсан бөгөөд хилийн чанад дахь магистраль шугам, терминал түгээлтийн байршлыг нээж, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь дэлхийн янз бүрийн улс орон, бүс нутагт хүрсэн юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл