solongonews
Дэлхий эдийн засагт саад учруулна
2018-07-07 19:35
Дэлхий эдийн засагт саад учруулна.

Хятадаас импортолж буй 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс АНУ 25 хувийн гаалийн татвар  07-р сарын 06-наас нэмж авч эхэллээ. АНУ-ын энэ дээрэнгүй арга хэмжээ олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг төрүүлж, энэ үйлдэл дэлхийн үйлдвэрлэгчдийн хэлхээ, худалдааны урсгалд саад болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж санаа зовж байна. 

6-нд, Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ: БНХАУ, АНУ хоёр эдийн засгийн асар том цогц, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд маш чухал ач холбогдол өгдөг. Хоёр орны худалдааны маргаан дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэжээ. “Nikkei” агентлаг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын мэдээллээс эш татаж: Хэрэв гаалийн татварыг нэмбэл Хятадад, Америк, Европын худалдааны өртөг 10 хувиар өсөж, дэлхийн ДНБ 1.4 хувиар буурна гэжээ. 

Английн төв банкны ерөнхийлөгч Марк Карней: Худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд асар их саад учруулж, хохирлын хэмжээ нь эдийн засагт шууд нөлөөлөхөөс хол их байх болно. Английн төв банкны төсөөлснөөр, хэрэв АНУ болон худалдааны бүх түнш хоорондын гаалийн татвар 10 нэгжээр өсвөл АНУ-ын худалдаа 2.5 хувиар, дэлхийн худалдаа 1 хувиар буурна гэжээ.

Францын Ле Монде сонины 6-ны нийтлэлд: Вашингтоны эрх баригчид хариуцлагагүй аргаар дэлхийн эдийн засгийг аюултай байдалд хүргэж байна гэж тэмдэглэжээ.

Германы Берлиний эрх чөлөөний их сургуулийн профессор Сандс Шнайдер: “Америк эн тэргүүнд” бодлого эерэг үр дүнд хүргэнэ гэж итгэсэн Америкчууд WalI Mart-ын хоосон лангуу, барааны үнэ ихээр өссөн байхыг хараад энэ бодлогын сөрөг үр дагаврыг ойлгох байх гэжээ. 

АНУ-ын жижиглэн худалдааны нийгэмлэгийн дарга Маттэв Шэй: Гаалийн татвар нэмэх нь Америкийн ажлын байрыг хамгаалж чадахгүй, харин бүтээгдэхүүний үнийг өсгөнө. Эцэст нь АНУ ард иргэдээсээ гаалийн татвар авсан болно гэжээ.

06-нд БНСУ-ын хэвлэл тус улсын зах зээлийн судалгааны байгууллагын судалгаанаас эш татаж: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан БНСУ-д эдийн засагт эрсдэл дагуулна. БНСУ-ын электрон бараа, авто машин, ган зэрэг экспортын бүтээгдэхүүнд шууд нөлөөлнө. 06-нд БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам яаралтай хуралдаж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан БНСУ-ын эдийн засагт тогтворгүй хүчин зүйл авчрах болно гэж үзжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл