solongonews
Шяо Линь: Би эрлэгийн үүдэнд хоёр удаа очсон
2021-01-25 10:16
”Үханий залуус” Шяо Линь: Би эрлэгийн үүдэнд хоёр удаа очсон.

Хятадын Төв радио телевизийн сурвалжлагч Израилийн телевизийн 12-р сувгийн хүсэлтээр саяхан Үхань хотод очиж, цахим сэтгүүлийн редактор, Хуананий далайн амьтны захын бизнесмен, баар ажиллуулдаг босс зэрэг эгэл жирийн Үханьчуудтай уулзан ярилцсан юм. Энэ нэг жилийг тэд яаж туулсан бол?Үханийхаа талаар ямар шинэ ойлголттой болсон бол?Шинэ оны мөрөөдөл нь юу вэ?

“Үханий өдрийн тэмдэглэл”-ийн зохиогч Линь овогт буюу Шяо Линь: Би эрлэгийн үүдэнд хоёр удаа очсон.

“Өнөөдөр 2020 оны 01-р сарын 23-ны өдөр бага зэрэг бороо орлоо, утаатай. "Ковид-19"-ийн халдвар тархсаар байгаа тул Үхань хот өнөөдрөөс “Хөл хорионы дэглэм” тогтоох шийдвэр гаргаж, нийтийн тээврийг бүгдийг зогсоож, нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө болон хурдны авто зам зэргийн Үханиас гарах бүх замын хөдөлгөөнийг түр хаалаа”.

Өдрийн тэмдэглэлээс

Энэ бол Шяо Линий “Үханий өдрийн тэмдэглэл”-ийн нэгэн хэсэг юм. Цар тахлын үед тэрээр 20 ангит Vlog хийснийг нь нийт 60 сая хүн үзэж, блогийн хуудсандаа 5 сая дагагчтай болсон юм.

2021 оны эхээр Үхань хотноо Шяо Линьтай уулзах үед тэрээр “Цар тахлын хүнд үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг том хот маань гэнэт эзгүй хоосон болж, гудамжаар хүн машин унаа харагдахгүй болсон. Ноднингийн 2-р сард бид гэр бүлээрээ Австралид очиж, эгчийнхээ хуримд оролцох гэж төлөвлөж байсан. Одоо эгч маань бүр хүүхэдтэй болчихсон, бид уулзаж чадаагүй байсаар” гэж байлаа.

Цар тахлын үед Шяо Линь сайн дурын ажил хийж, Үханий эмч сувилагчдыг тосож хүргэхээс гадна халдвар авсан өвчтөнд эм хүргэн өгч байжээ.

Тэрээр өдрийн тэмдэглэлдээ: “Сайн дурын ажил хийж байсан үедээ би эрлэгийн үүдэнд хоёр удаа очсон. Эмнэлэгт очиж сайн найзынхаа ээжийг нь тоссон тэр үед эгчийн өвчний байдал хөнгөвтөр, батлагдаагүй боловч халуурч байсан. Яадаг бол гэж эмээж байсан. Эгч миний машинд суугаад надад халдаахаас айгаад амьсгалаа хүртэл дарж байсан гэж дараа нь миний найз ярьж байлаа. "Ковид-19"-өөс их ойрхон байсан боловч арай гайгүй байх гэдэгт итгэж байлаа. Бас нэг удаа нь "Ковид-19"-ийн халдвар авсан эрэгтэйн захиалсан эмийг нь хүргэж өгөх үед эмнэлгийн гадаа тэрээр аавынхаа нас барсныг дуулаад эхэр татан уйлж байсан. Маш харанхуй өдөр болж өнгөрлөө” гэж бичжээ.

Шяо Линь сайн дурынхан зэргийн олон хүн олон зүйлийг тэмдэглэн үлдээжээ. Тэд маш зоригтойгоор эд бараа хүргэж, хүмүүст тусалж байсан. “Дүрс бичлэгүүд маань дурсамж болохын дээр тайтгаруулах хүчтэй гэдэгт би итгэдэг. Миний видеог харсан хүмүүс хот маань хэвээрээ байгаа, олон хүн энэ хотоо хамгаалахын төлөө зүтгэж байгааг мэдрэх байх гэж бодож байлаа. Үхань тэр үед үнэхээр хүнд байдалд орсон, хүндрэл бэрхшээлийг бид маш идэвхтэй зоригтой туулж байсныг тэдэнд харуулахыг хүссэн юм. 2020 оны эхний эзгүй гудамж, жилийн сүүлийн хөл хөгжөөн энэ бүхнийг харахад Үханий өдрүүд эгэл жирийн атлаа ер бусын амьдрал буцалж байдгийг санагдуулах юм”.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл