Be my valentine
2015-12-28 18:21

Миний амьдралд хайр сэтгэл, баяр жаргал, итгэл найдвар, цөхрөл, шаналал гээд амьдралын бүхий л зүйлийг надад мэдрүүлээд холдон одсон аз жаргал минь сайн уу? Нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн бичиж буй энэхүү захиа минь чамдаа илгээх сүүлийн захидал. Хайраа нэг сарын хугацаанд намайг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгосон чамдаа хязгааргүй их баярлалаа.
Анхны үрийг минь тээсэн чи минь миний амьдралын утга учир байсан юм шүү. Хэдийгээр хувь тавилан чи бид хоёрт дэндүү хатуу хандсан ч би гомдоогүй ээ чамдаа. Хэзээ ч гомдохгүй. Чи минь санадаг уу “Үүрд би чамайгаа эрхлүүлж, энхрийлж амьдрахыг хүсэж байна.
Миний хөөрхөн найз охин минь болохийг зөвшөөрөөч” гэж хэлээд өмнө чинь сөгдөөд бөгж барин сөхрөн суухад чиний минь хөөрхөн нүдэнд баярын нулимс сэм тодроод толгой дохин намайгаа чанга тэврэхдээ нулимсаа залгиад “Тиймээ хайраа” гэж хэлж тэр мөчийг.
Хайр нь хэзээ ч мартаж байгаагүй шүү. 2014.10.10 чамайг над дээр ирүүлсэн өдөр. Намайг чамд хайртай байсныг гэрчлэх зүрх минь чамайг надаас шөнө болгон нэхэж нулимс гуниг хоёртой хамт өглөө угтаад одоо бүр дасал болж дээ. Хайраа чамайг санах миний сэтгэл хоромхон зуурч өөрчлөгдөж чамруу тэмүүлэх миний хайр хэзээ ч бүдгэрч мартагдаж байгаагүй юм шүү.
Чамдаа гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
