Анхаарах зүйл :
Өдөртөө хамгийн багадаа 2-3л ус уух хэрэгтэй. Усандаа лемон холин ууж болно. Мөн ногоог цайгаар орлуулж болно.
Өөрийгөө өлсгөж болохгүй. Хүн өлссөн үедээ илүү их иддэг. Тиймээс хэзээ ч өлсөж болохгүй.
Орой 6 цагаас хойш махан юм идэж болохгүй. Учир нь орой махан хоол идвэл ходоод ажиллагаагаа дийлэхээ больж , хоолыг удаан шингээдэг.
Хориотой хүнс : ихэнх хүмүүс мэддэг байх. Гэхдээ өөрийнхөө төлөө идэхгүй тэсээрэй.
Гаазтай ундаа , Чипс , Хагас боловсруулсан бүтээгдэхүүн , Гурилан бүтээгдэхүүн, Амттан

7 хоногийн турш идэх зүйлс
Өглөө
Өглөө босоод хамгийн түрүүнд 4 стакан ус уух ёстой. Уухад эхэндээ дотор муухайрна. Гэхдээ тэвчээд уугаарай. Ус таны биенд хэзээ ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Өндөг , хар талх ( чанамал түрхэж болно) , гадил гэх мэт зүйлсээс өөрийн хүссэн зүйлийг идэж болно. Гэхдээ бага хэмжээгээр идээрэй.
Өдөр
Ширхэгийн хоол , цуйвангаас бусад хоолыг идэж болно. Гэхдээ жирийн үед өөрийн иддэг хоолны хэмжээг багасган , хоолоо 2 хуваагаад 2 цагийн зайтай бага багаар идээрэй. Усаа уусаар байх болно. Хоолноос 20 минь дараа шингэн зүйл уугаарай. Тэгэхгүй бол ходоод сунах аюултай шүү.
Шөл идэхийг хичээгээрэй. Ялангуяа ногоо ихтэй. Хэрвээ ногоо байхгүй бол бор , хөц будаа хийн идээрэй.
Үдээс хойш
Ногоо , жимсний салат хийж идэж болно. Эсвэл тараг уугаарай. Гэхдээ сахаргүй цэвэр тараг уугаарай.

Энэ дэглэмийн хажуугаар өдөртөө 30 мин дасгал хийгээрэй. Хэрвээ чадвал 1 цаг байвал илүү сайн. Дугуй унах , гүйх , дээс тоглох , цагираг эргүүлэх гэх мэт. Мөн боломжтой бол алхаж байхыг илүүд үзээрэй. Алхах нь санхүүгийн хувьд ашигтай , эрүүл мэндэд тустай юм. Лифтийг ажилаас халах хэрэгтэй. Шатаар алхах нь хөлний булчин сайжруулна , өгзөгний булчин чангална.
