solongonews
Наргил модны сийлбэрч
2021-10-28 10:57
Наргил модны сийлбэрч

Хятадын Хайнанийн наргил модны сийлбэр нь наргил модны хальс, наргилын мод, наргил модны хялгасыг түүхий эд болгон ашигладаг сийлбэрийн уламжлалт урлаг бөгөөд 2008 онд Хятадын үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад оржээ.

“Наргил модны сийлбэрийг анх харсан цагаасаа л энэхүү ур чадварт дурласан” гэж Хайнань дахь наргил модны сийлбэрийн өв залгамжлагч 51 настай Кэ Цюфэн ярив. Тэрээр 1994 онд анхны Хайкөүгийн Наргилын сийлбэрийн урлалын үйлдвэрт ажилд орсон бөгөөд гар урлалын үйлдвэрийн дархнаас арван жил суралцсаны дараа тэрээр бие даан наргилын сийлбэрийн урлал хийж эхэлжээ.

Наргилын сийлбэр нь гоёл чимэглэлийн уран зураг, цэцгийн сав, тавилгын гоёл чимэглэлээс гадна аяга, утгуур, цайны лааз болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийг хийх боломжтой гэдгийг Кэ Цюфэн танилцуулав. Наргил модны сийлбэрийн нэг хэсэг нь ихэвчлэн дизайн, материал сонгох, өнгөлөх, зүсэх, сийлбэрлэх, шигтгээ, лак хийх болон бусад процессуудыг давах шаардлагатай байдаг.

Наргилын хальсыг зүүн гараараа барьж, баруун гараараа сийлбэрийн хутгыг барьж, наргилын хальсны хатуу ба муруй гадаргуу дээр нэг нэг см бүтэцтэй сийлбэрлэнэ. Энэ бол Кэ Цюфэнгийн наргил модны сийлбэрийг бүтээхэд хийдэг хамгийн түгээмэл хөдөлгөөн юм. Наргилын сийлбэр хийхэд бүрэн төвлөрсөн байх ёстой бөгөөд хутга нь санамсаргүй ажилласнаас гар зүсдэг. Наргилын сийлбэрээр 20 гаруй жил хичээллэж байгаа түүний алга, гарт олон шарх сорви үлджээ.

Кэ Чюфэн наргил модны сийлбэр хийхээс гадна долоо хоног бүр Хайнанийн Мэргэжлийн Техникийн Коллежийн оюутнуудад наргил модны самар сийлбэрлэх ур чадварыг зааж наргил модны сийлбэрийн уламжлалт ур чадварыг уламжлах болжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл