solongonews
Интерполыг Хятадын сайд удирдана
2016-11-11 10:29
Интерполыг Хятадын сайд удирдана.

Хятад улсын нөлөө бүхий албаны хүн Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын тэргүүнээр сонгогджээ.
 
Интерполын тэргүүнээр хятад хүн анх удаагаа томилогдсон нь энэ юм. Тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд Мэн Хунвэй уг албан тушаалыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хашихаар болжээ. Тэрбээр удахгүй ажлаа хүлээж авах аж.
 
Мэн Хунвэй хэлэхдээ “дэлхий дахинд хэв журам сахиулахын төлөө бид чадах бүхнээ хийхэд бэлэн байна” гээд “дэлхийн II дайн дууссанаас хойших хугацаанд өдгөө дэлхийн нийтийн аюулгүй байдалд хамгийн ноцтой сорилтууд тулгараад байна” гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл