Хятадын Худалдааны Яамны 06-р сарын 29-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний таван сард Хятадын үйлчилгээ худалдааны импорт экспортын нийт хэмжээ өнгөрсний мөн үеэс 3.7 хувиар нэмэгдэж, үйлчилгээний экспортын өсөлт импортоос 27.6 нэгжээр илүүрхэж, үйлчилгээ худалдааны алдагдал 67.3 хувиар буурахад хүргэсэн байна.
01-ээс 05-р сар хүртэл Хятадын үйлчилгээ худалдааны импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 938 тэрбум 60 сая юань байсан ба үүнээс үйлчилгээний экспорт 20.1 хувиар өсч, импорт 7.5 хувиар буурсан байна.

05-р сард Хятадын үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 373.45 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн байна. Үүний дотор экспортын хэмжээ 7.7 хувь, импорт 3.7 хувиар өсч, тээврийн үйлчилгээ 39.1 хувиар өссөн нь хамгийн хурдацтай өсөж буй салбар болсон байна.
Одоогоор улс орнууд үргэлжлэн хатуу арга хэмжээ авч, хүмүүсийн хил дамнасан хөдөлгөөнийг хязгаарласнаас болж, аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт буурсаар байна. 01-ээс 05-р сар хүртэл Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспорт 36.9 хувиар буурч, үүнээс экспорт 39.1 хувь импорт 36.7 хувиар буурсан байна.

