solongonews
Өв соёлоо уламжилна
2016-10-20 18:40
Уран гарараа өв соёлоо уламжилна.

Шилийнхотын Цог-Уул сумын малчин Навч Үзэмчин вангийн ордны уран оёдолчин байсан нагац ээж болон тэрлэг хувцас сайхан оёдог ээжээсээ сурч, энэхүү уран удмаа залгамжлан хар багаасаа утас зүү барьж, үйл оёдол оёж эхэлжээ. 1999 онд тэд гэрээрээ Шилийнхотод нүүн ирж, Байсаг сүмийн баруун хүрээн дэх арилжааны дүүрэгт “Ганган хар уламжлалт монгол хувцас засал”-ын дэлгүүр нээж, хэрэглэгчдийн таашаалд хүрсэн бөгөөд орон, аймаг, хот, хошууны зэрэглэлийн олон удаагийн тэмцээнд оролцож, шагнал медалиар энгэрээ мялаалгасан байна. Орны зэрэглэлийн “Монгол үндэстний хувцас заслын урлагийн уламжлагч” болон “Аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч”-аар мөн нэрийдэгджээ. 

Зургийг: Цэрмаа

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл