solongonews
Амраг бүсгүйн хайранд айл гэр жаргалтай
2018-11-20 16:08
Амраг бүсгүйн хайранд айл гэр жаргалтай.

“Эхнэр минь байхад гэр дүүрэн гэгээтэй, айл гэр халуун дулаан аз жаргалтай, ажил үйлс ч урагштай амжилттай байна” гэж эмч Зоригт эхнэрээ хайрлаж, талархсан сэтгэлээ илэрхийлнэ.

Зоригт Тайвас хошууны Амрыг хамгаалах товчооны хуулийн эмчээр ажиллаж, эхнэр Урангоо нь хошууныхаа Ой шугуйн товчоонд ажилладаг. Зоригт жилийн турш албан ажлаар гадагш явдаг болохоор Урангоо албан ажлаа биелүүлэхийн зэрэгцээ хадам аав ээж, хүүхдээ асрах зэрэг ар гэрийн ажилд ганцаараа зүтгэж ирсэн байлаа. Хадам ээж нь нас барж, хадам аав нь хүнд өвчтэй болж, Урангоо өдөр бүр угааж цэвэрлэх, эм тан чанаж уулгах, хоол унд хийж идүүлэх зэрэг ажлыг хичээнгүй гүйцэтгэж, төрсөн аав шиг сувилж иржээ. “Бэр Урангоо төрсөн хүүхнээс дутуугүй сайхан сувилж байна” гэж ирсэн хүмүүст хадам аав нь нулимс унаган ярьдаг байлаа.

“Гэдийж зогссон эр хүний ард гэрэл татсан бүсгүй байдаг” гэдгээр ажилч ухаант бүсгүй нь ар гэрийнхээ аливаа ажлыг дааж авахад Зоригт ч ажилдаа зүтгэж явснаар аймгийн ажлын байрандаа гавьяа зүтгэл үзүүлсэн шилдэг ардын цагдаа, аймгийн хууль цаазын ажилтны “Хууль цаазыг түмэн өрхөд хүргэх амгалан хундагат” хууль цаазын мэдлэгийн уралдааны нэгдүгээр зэрэглэлийн шагнал зэргийг тоссон бөгөөд гуравдугаар зэрэглэлийн гавьяаг гурван удаа тэмдэглүүлж, аймгийн үндэстний эв нэгдэл дэвшлийн тэргүүний хувь хүн, аймгийн хөдөлмөрийн жишээчээр сонгогдов.

Ажилч бүсгүй айлын чимэг гэдгээр албан ажил болон ар гэрээ адилхан авч, аль нэгийг ч орхиогүй зүтгэж явснаар Урангоо ч 2016 онд аймгийн сайн сайхан гэр бүл, аймгийн ахмадаа хүндэлсэн ачлалын одон, аймгийн таван сайтай гэр бүл, аймгийн “3·8”-ны улаан тугч зэрэг яруу алдрыг хүртсэн билээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл