solongonews
Ирэх жилийн эдийн засгийн шинэ мэдээллийг уламжлав
2016-12-19 22:04
Саяхан өндөрлөсөн төвийн эдийн засгийн ажлын хурлаас тэмдэглэхдээ, ирэх жил хангалт бүтцийн чанартай өөрчлөлтийг үргэлжлэн гүнзгийрүүлж, ”шинэ байдал, шинэ асуудлын дагуу арга бодлогоо төгөлдөржүүлж, таван том үүргийг урагшлуулан бодит ахицад хүргэнэ” гэжээ.

Хэлбэрэлтгүй шаардлага, тодорхой тохируулалт, тэрчлэн 2017 оны Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн шинэ мэдээллийг уламжилсан байна.

"Гурвыг хорогдуулж, нэгийг бууруулан, нэгийг нөхөх" нь ирэх жилийн эдийн засгийн гол тал болон тэргүүн үүрэг юм. Минь Шэн үнэт цаасны компанийн дэд ерөнхий захирал Гуан Чинюү үзэхдээ, энэ онд таван том үүргийг гол болгосноор, мэдэгдэхүйц амжилт олсон. Жишээлбэл PPI сөрөг байснаа эерэг болсноор, 54 сар үргэлжилсэн бууралтыг зогсоолоо. Аж ахуйн нэгжийн ашиг хурдтай өсөж, зарим салбарын хангалт хэрэглээний харилцаанд идэвхтэй өөрчлөлт гарсан зэрэг багтаж байна. Гэвч энэхүү явцад зарим нэг асуудал оршиж, таван том үүргийг биелүүлэхэд бас маш урт замыг туулах шаардлагатай байна.

Хурлаас дурдахдаа, үйлдвэрлэлийн чадавхыг хорогдуулахын хувьд, голцуу "хөшүүн аж ахуйн нэгж"-ийн асуудлыг сайтар шийдвэрлэх хэрэгтэй. Нөхцөл боломжоос үүдэн аж ахуйн нэгжийг хавсарган нэгтгэхийг дэмжинэ. Нэгэнт сааруулсан илүүдэл үйлдвэрлэл дахин сэргэхээс сэргийлж, зах зээл, хуулийн хэрэгжилтийн арга барилаар үйлдвэрлэлийн бусад хэт илүүдлийг хорогдуулна гэжээ.

Төв санхүүгийн удирдлагын хэсгийн албаны дэд дарга Ян Вэйминь хэлэхдээ, үйлдвэрлэлийн чадавхыг хорогдуулах зорилтдоо хүрэхийн зэрэгцээ засаг захиргааны талаас хэтэрхий гар дүрэхээс зайлсхийнэ. Энэ хоёр тал бол үйлдвэрлэлийн чадавхыг хорогдуулах явц дахь ил мэдэгдэхүйц зөрчил байгаа юм. Дараагийн шатанд хар төмөрлөг болон нүүрсний хэт үйлдвэрлэлийг хорогдуулах төдийгүй бас цар хүрээгээ тэлж, бусад салбарын хэт үйлдвэрлэлийг хорогдуулах болно. Гэвч эрхбиш зах зээлийн баримжаатай, хууль дүрмийн арга барилыг ашиглах хэрэгтэй гэжээ.

Бараа материалын нөөцийг бууруулах тухай хурлаас заахдаа, гурав, дөрөвдүгээр том хотуудын үл хөдлөх хөрөнгийн нөөц хэт их байгаа асуудлыг чухалчлан зохицуулна гэжээ. Ян Вэйминь задлан шинжлэхдээ, "энэхүү дөрвийг уялдуулан биелүүлэхийг шаардаж байна. Тухайлбал нөөцийг хорогдуулснаар зуун сая тариачныг хотжуулах, хуучин орон сууцыг сэлбэн сайжруулах, нийгмийн баталгааны чанартай орон сууцны бүтээн байгуулалт болон орон сууцны түрээсийн зах зээлийг бий болгох зэрэгтэй сайтар уялдуулан биелүүлэх явдал юм" гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл