solongonews
Хятад улсын засгийн газар Кубад туслалцаа үзүүлжээ
2021-09-19 21:13
Хятад улсын засгийн газар Кубад туслалцаа үзүүлжээ.

Хятадын засгийн газраас Куба улсад хандивласан эмнэлгийн шингээлтийн 30 тонн хөвөнг орон нутгийн 09-р сарын 18-нд Кубын нийслэл Гаванад хүргэн очжээ. Энэ явдал нь Хятад улсын Засгийн газраас Кубад цар тахлын эсрэг эд материал, хүнсний бүтээгдэхүүн болон эм бэлдмэл, эмчилгээний бүтээгдэхүүний яаралтай тусламж олгох төслийн дагуу олгосон 5 дахь хэсэг эд материал юм. Энэ оны 07-р сарын сүүлчээс эхлэн тус яаралтай тусламжийн төслийн хүрээнд Хятад улс Кубын талд амьсгалын аппарат, хүчилтөрөгч үйлдвэрлэх машин, антиген илрүүлэх урвалж, хувийн хамгаалалтын хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэл зэрэг олон багц материалыг хангасан байна. Хятад улсын засгийн газрын хандивласан бусад эмчилгээний болон иргэдийн амьдралын эд материалыг үргэлжлүүлэн Кубад зөөвөрлөн хүргэх болно.

Кубын Гадаад худалдааны яам, Хятад улсад суугаа элчин сайдын яам, Улс орнуудын ард түмэнтэй найрсгаар харилцах нийгэмлэг, Коммунист залуучуудын холбоо зэрэг байгууллага твиттерээр мэдэгдэл нийтлэн талархал илэрхийлжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл