Хятадын анхны томоохон хэлбэрийн адуун соёлын үзэгдэлт жүжиг “Буурал түүхийн хүлгийн магтаал”, “Тал нутгийн бяцхан баатар эгч дүү” кино зэрэг монгол соёлын онцлог болон хэв намбыг хадгалсан шилдэг бүтээлүүд нь тал нутгийн соёлын брэнд болж, Өвөр Монголын соёл өрнөн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.









Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн бүтээсэн “Буурал түүхийн хүлгийн магтаал” жүжиг нь ч морин эрдэнээр гол болгосон, догдлом түүх, сүрлэг үзэгдэл, уран чадвар, содон сэтгэмжээр монгол адуун соёлыг гүнзгий харуулахаар зорьсон, Хятад улсын гадаад дотоодод ихээхэн нэр нөлөөтэй томоохон хэлбэрийн тоглолт билээ.
“Буурал түүхийн хүлгийн магтаал”-ыг “Тэнгэрийн унаа”, “Адуу хийгээд хүн заяа”, “Морьтой орон”, “Морьтой домог”, “Буурал түүхийн хүлгийн магтаал” зэрэг таван хэсэгт хуваан тоглож, монгол хүний морьтой танилцсанаас салшгүй холбогдсон, эрүүл амьдралыг хамт эдэлсэн сэтгэл догдлом түүхийг харуулсан байна. Жүжигт уртын дуу, хөөмий, морин хуурыг багтаасан дуу хөгжмийн хэлбэр нь сэтгэлийн хөгийг чавхдан монгол соёл урлагийн гайхамшгийг харуулав. Түүнчлэн хүн болон морин мэргэжил /адуу уургалах, морины нуруун дээр зогсох/ зэрэг нь мөн жүжгийг илүү дүрсэлж, баялаг үзэгдлээр үзэгч түмнийг дагуулсан байна. “Тал нутгийн бяцхан баатар эгч дүү хоёр” киног 8 дугаар сарын 30-ны өдөр улсын хэмжээнд 1000 гаруй кино театрт үзэгч олонтой золгуулсан байна. Тус кино нь тал нутгийн бяцхан Лүн Мэй, Йю Рүн нар цас шуурганд нэгдлийн хонин сүргийг хамгаалахын тулд нэг шөнө нэг өдөр тэмцсэн сэтгэл хөдөлгөм түүхээр тал нутгийн өнгө гэрэл, үндэстний зан заншлыг дэлгэн харуулжээ.
Тус кино нь үзэгч түмнийг уярааж ухааруулах болно хэмээн уран бүтээлчид танилцууллаа.
