
Хятадын Харбин хотод саяхан өндөрлөсөн улс даяарын оюутнуудын хөл бөмбөгийн тэмцээний сургуулийн хүрээний багийн тэмцээнд Хөххот үндэстний дээд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн баг тавдугаар байранд орсон амжилтын шуурхай мэдээллийг та бүхэндээ дуулгаж байна.
Тус багийн дасгалжуулагч Нандинбулаг:
- Хүүхдүүд маань цаг агаар бүгчим халуун байсан зэрэг олон бэрхшээлтэй нөхцөлийг тэсвэрлэн их чармайлттай уралдаж амжилт бүтээлээ гэж ярьсан юм.
Хөххот Үндэстний дээд сургуулийн эрэгтэй хөл бөмбөгийн баг 1998 онд байгуулагдсан. Гишүүдийн хувьд 20-25 сурагчаас бүрдсэн бөгөөд 22 нас хүрээгүй нэгдүгээр күрсийн оюутнуудын дундаас мэргэжил боловсролын хэр хэмжээг үндэслэн сонгосон юм. Одоогоор багийн гишүүд бүгдээрээ монгол сурагчид бөгөөд 2015 оноос хойш жил бүр 60–70 удаагийн тэмцээнд оролсоноос гадна, албан ёсны олон тэмцээнд оролцож, мөн гурван удаагийн өвлийн сорилт хийсэн байна.
