solongonews
Бараа худалдааны импорт, экспортын нийт үнийн өсөлтийн хурд эерэг болжээ
2023-11-09 11:16
Бараа худалдааны импорт, экспортын нийт үнийн өсөлтийн хурд 10-р сард эерэг болжээ.

        Гаалийн ерөнхий газраас 11-р сарын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл 10-р сард Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 3.54 их наяд юаньд хүрч, сарын өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.9 хувиар өсөж, импорт, экспортын эерэг хандлага илүү бэхэжсэн юм. Эхний арван сард Хятадын барааны худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 34.32 их наяд юаньд хүрсэн байна.

        Эхний 10 сард Хятадын худалдааны ерөнхий импорт, экспортын хэмжээ нэмэгдэж, эзлэх хувь нь нэмэгдсэн төдийгүй импорт, экспортын хэмжээ 22.26 их наяд юань болж, 1.8 хувиар өсөж, Хятадын нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 64.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 нэгж хувиар өссөн юм.

        Эхний 10 сард механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 11.43 их наяд юань болж, 2.8 хувиар нэмэгджээ. "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудын импорт, экспортын нийт хэмжээ 15.96 их наяд юань болж, 3.2 хувиар өссөн бөгөөд худалдааны хамгийн том түнш болох АСЕАН-ы импорт, экспортын хэмжээ 0.9 хувиар нэмэгдэж, Төв болон Зүүн Европын орнууд руу хийсэн импорт, экспорт 2.7 хувиар өсөж, Төв Азийн таван улс руу хийсэн импорт, экспортын хэмжээ 34.8 хувиар нэмэгджээ. Мөн ЕХ болон АНУ-ын импорт 5.1 хувь ба 0.2 хувиар тус тус нэмэгджээ. Хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт 18.24 их наяд юаньд хүрч, 6.2 хувиар өссөн байна.

        Хятадын гаалийн худалдааны хөгжил дэвшлийн статистик судалгааны сүүлийн үеийн үр дүн нь ирээдүйн импорт, экспортыг өөдрөгөөр төсөөлж буй аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны эерэг хөгжлийн хандлага улам бүр дээшилснийг харуулж байна.

        Мэдээллийн дагуу Хятадын гадаад худалдааны салбарт эерэг хүчин зүйлсийн өнөөгийн хуримтлал нэмэгдэж, 10-р сарын импорт, экспортын өсөлтийг өмнөх оны мөн үеэс нэмэгдүүлсэн юм. Хятадын эдийн засгийг тогтворжуулах, гадаад худалдааг тогтворжуулах бодлого ногдол ашгаа өгсөөр байгаагийн хэрээр хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгдэж, гол гол аж үйлдвэрийн салбарууд сайжирч, бодлогын дэмжлэг, аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт үр дүнтэй хамтын ажиллагаа бүрдэж, гадаад худалдаа ерөнхийдөө тогтвортой хөгжлийн эрчээ үргэлжлүүлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлжээ.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл