Залуу дуучин Насангийн шинэ уран бүтээл “Цаг мөц” хэмээх хайрын дуу нь саяхан сонсогч олонтой золгосон билээ. Тус дууг “Ван И-Юүнь” дуу хөгжмийн сайтад нийтэлж сонсогчийн тоо хэдэн зуун мянгыг давсан байна.
“Цаг мөц” хэмээх дууны үг, аяыг Насан өөрөө бичиж, зохиож, залуу хөгжмийн найруулагч Вэньфэн хөгжмийн найруулагчаар ажиллажээ. Тус дуу нь Насангийн найз охинтойгоо үерхсэн арван хэдэн жилийн хайр дурлалын түүхээс сэдэвлэсэн аж. Насан энэхүү шинэ дуугаа шинэ цомог “Мартагдсан дурдатгал”-даа оруулахаар бэлтгэж байгаа юм байна.
- Уран бүтээл бүрийн цаана маш их хөдөлмөр шингэж, мартагдашгүй дурсамж дүүрэн байдаг гэж байлаа.
Насан Өвөр Монголын Туняао хотын хүн. Тэрээр өнгөрсөн жилийн 06-р сард өөрийн анхны уран бүтээл “Сэтгэлийн үнэн” дуугаараа сонсогч олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ.
