Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг 23-ны өдөр Бээжинд 2024 оны Хятадын болон гадаадын хэвлэлийн шинэ жилийн цэнгүүнийг зохион байгууллаа. Хятадад суугаа төвийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга, дотоод гадаадын сэтгүүлчид болон гадаадын төлөөлөгч нийт 260 гаруй хүмүүс оролцож шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.
Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэгийг хариуцсан холбогдох хүн хэлэхдээ, хэвлэл мэдээлэл, сэтгүүлч бол Хятад улсыг дэлхий дахинд танин мэдүүлэх цонх, нүд бөгөөд бүх орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх гүүр, холбоос байх ёстой. Сэтгүүлчдийн хувьд Хятад улсын бүх талыг үнэн зөв, бодитой, иж бүрэн мэдээлэх нь мэргэжлийн үндсэн ёс зүй бөгөөд эрхэм зорилго юм.
"Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг Хятад болон гадаадын сэтгүүлчидтэй хамтран Хятадыг дэлхий дахинд илүү сайн ойлгуулж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, ард түмний нийтлэг үнэт зүйлийг сурталчлахад бэлэн байна гэж хариуцалгатнаас ярив.
