solongonews
Хилийн шалгалтын үеэр гадаадын иргэдийн хурууны хээг үлдээнэ
2017-02-13 22:25
Хилийн шалгалтын үеэр гадаадын иргэдийн хурууны хээг үлдээнэ

 

Хилээр нэвтрэх ажлын удирдлагыг чангатгах зорилгоор "БНХАУ-ын хилээр шалган нэвтрэх удирдлагын хууль"-ийн холбогдох тогтоолоор Нийгмийн Aюулгүй Байдын Яам хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн хурууны хээ зэрэг хүний биеийн биологийн ялган таних мэдээллийг үлдээхээр шийдэв.

Нийгмийн Aюулгүй Байдын Яам сүүлийн үед гаргасан мэдэгдлийн дагуу 2017 онд Хятадын хилийн шалгалтын байгууллага боомтоор орж ирсэн 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээг үлдээнэ. Дипломат паспорттай юм уу, адил тэгш хөнгөлөлттэй бодлогод хамаарагдах нөхцөлд хурууны хээ үлдээх шаардлагагүй. 2 дугаар сарын 10-наас Шэньжэний онгоцны буудал зэрэг боомтод туршилтаар хэрэгжүүлж, цаашид шат дараатай дэлгэрүүлэх болно.

Найруулагч: bhuuduut
Эх сурвалж : Солонго сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл