ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 25-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад үйл хэрэг хариуцсан комиссын тамгын газрын дарга Ян Жечитэй утсаар ярилцсан байна.
В.Путин хэлэхдээ "Орос, Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байна, хоёр орны төрийн тэргүүн нар нягт харилцаа холбоогоо хадгалах нь туйлын чухал юм. Хятадын талтай стратегийн зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам нягтруулж, олон талт үзлийг хамгаалан, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулахад Оросын тал бэлэн байна" гэжээ.
Ян Жечи хэлэхдээ "Энэ он “Хятад Оросын сайн хөршийн найрсаг харилцааны хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож байна. Оросын талын хамт хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, зөвшилцлийг сайтар зохион байгуулж, Хятад Оросын өндөр түвшний улс төрийн итгэлцлийг илүү олон стратегийн үр бүтэмж болгоход Хятадын тал бэлэн байна" гэв.
Тус өдөр Ян Жечи ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтай Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын 16 дахь удаагийн зөвшилцлийг хамтаар даргалж, Хятад Оросын харилцаа, олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдалтай холбоотой багц олон чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрчээ.
