solongonews
“Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад киног үзэж танилцах, судлах хурал боллоо
2017-09-03 21:47
“Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад киног үзэж танилцах, судлах хурал боллоо.

“Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад киног Хятадын кино жүжигчдийн нийгэмлэг болон Хөххотын Ардын Засгийн газар, Бээжин хотын Майлс кино урлагийн ХХК хамтран бүтээсэн юм.

9 дүгээр сарын 2-ны өдөр Өвөр Монголын Утга урлагийн холбоо, Хөххотын Ардын засгийн газар, “Алтан тахиа” 26-р наадмыг зохион байгуулах комиссоос санаачлан, Өвөр Монголын кино жүжигчдийн нийгэмлэгээс зохин байгуулсан “Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад кинотой танилцах, судлах хурал Хөххотод болжээ.

“Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад киног Хятадын кино жүжигчдийн нийгэмлэг болон Хөххотын Ардын Засгийн газар, Бээжин хотын Майлс кино урлагийн ХХК хамтран бүтээжээ. Өөрчлөлт нээлтээс өмнөх “Хуучин кино” болон өөрчлөлт шинэчлэлтийн дараа олон улсын шагнал, улсын хэмжээний шагнал авсан бүтээлүүдээр гол сэдэв болгосон бөгөөд “Хуучин кино”-нуудын дүрд тоглосон кино жүжигчидтэй ярилцлага хийж, Өвөр Монголын кино урлагийн онцлогийг харуулжээ.

Тус баримтад киноны зураг авалтад анх удаа өндөр түвнший технологийг ашигласан бөгөөд үндэстний онцлогтой 76 киног хамруулж, кино урлагийн гурван үеийн 117 жүжигчнийг багтааж, 56 жүжигчнээс ярилцлага авчээ.

Хурлаар “Өвөр Монголын үндэстний кино 70 жил” баримтад киноны найруулагч, зохиогч, жүжигчид зэрэг хүмүүсийг урьж, тус киноны тухай болон Өвөр Монголын үндэстний кино урлагийн 70 жилийн хөгжлийн ул мөр, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай ярилцсан байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл