Толгой өвдөлт хүн бүрт тулгардаг өвчин. Зөвхөн тархины цусан хангамжтай холбоотой өвчнүүдийг нийтэд нь тархи судасны эмгэгт хамааруулдаг. Зүрх судасны өвчнөөр нас барсан хүмүүсийн хоёрны нэг хувь нь тархины цусан хангамжийн асуудлаас болдог байна. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багассан үед харвалт үүсдэг.
Цус харвалтын эмчилгээ нь өвчтөн бүрт өөр өөр байх бөгөөд таны биеийн байдал, өвчний хүндрэлээс шалтгаалан таарсан эм бэлдмэлийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр ууж хэрэглэх ёстой.
Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд тамхи татахгүй байх, жингээ барих, сайн нойртой хонож, стрессдэхээс сэргийлж, даралтаа хэвийн байлгах хэрэгтэй.
