"12326" Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналтын утас саяхан албан ёсоор нээгдэв. Зорчигч нислэгийн үеэр нисэх онгоцны буудал, нисэх буудалд гомдол мэдүүлээд хангалттай хариу аваагүй бол "12326" Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналтын утсаар залгаж ярьж болно.
"12326" Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналт шалгалтын утас уг нь Иргэний нисэхийн санал гомдол хүлээж авах утсанд суурилан ажилладаг бөгөөд нисэх буудал, нисэх онгоцны буудлаас зорчигчдын гомдлыг шийдвэрлэж байгаа байдалд хяналт тавин ажилладаг.
Гомдол барагдуулах удирдлага нь Иргэний нисэхийн болон зорчигчдын хоорондох гүүр, иргэний нисэхийн өндөр чанартай хөгжлийг хангах чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд Хятадын иргэний агаарын тээвэр нь иргэний нисэхийн үйлчилгээний чанарыг байнга сайжруулж, дөрвөн жилийн турш үйлчилгээний чанарын тал дээр тусгай арга хэмжээ авлаа. 2018 онд Иргэний агаарын тээврийн хэвийн хэмжээ 80,13 хувиар өссөн нь 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
"12326" Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналт шалгалтын утас нэвтэрсний дараа нисэх онгоцны компани, нисэх онгоцны буудал, бусад холбогдох аж ахуйн нэгжүүд зорчигчдын гомдолд нарийн нямбай хандан, хуулийн дагуу зөв шийдвэрлэж чадна.
”12326” Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналтын утас албан ёсоор нээгдэв
2019-03-18 11:22
”12326” Иргэний нисэхийн үйлчилгээний чанарын хяналтын утас албан ёсоор нээгдсэн байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
