solongonews
Дэлхийн хэмжээн дэх аялан тоглолтоо эхлүүллээ
2017-01-18 15:57
“Баясгалант Цагаан Сар” арга хэмжээ нь Хятад улсын Соёлын яамнаас санаачлан, холбогдох яам, зөвлөл, орон нутгийн соёлын баг бүрэлдэхүүн, гадаадад суугаа байгууллага нэгжтэй хамтран дэлхийн олон улс оронд зохион байгуулдаг нэгэн том хэлбэрийн соёлын солилцооны арга хэмжээ болно. Уг арга хэмжээ 2010 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дэлхийн олон улс орны ард түмэнтэй хамт сар шинээ тэмдэглэж, Хятадын соёлыг хамтдаа сонирхон, дэлхийн энх тайвныг хамтдаа сахихыг санаачилсан байдаг.

БНХАУ-ын Урлаг жүжгийн хүрээлэнгийн Үндэстний хөгжмийн баг 1 дүгээр сарын 16-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод тоглосон бол энэхүү тоглолт нь уг хөгжмийн багийн “Баясгалант Цагаан Сар” 2017 оны Европ дахь аялан тоглолтынх нь салхийг хагалсан байна. Унгар улс дахь тоглолтоо дуусгаад тэд Австри, Герман, Швейцари зэрэг улс орнуудад хүрч тоглох юм байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл