Сүүлийн үеийн технологи ашиглан Эверестийн өндрийг хэмжинэ
2020-05-09 10:29
Сүүлийн үеийн технологи ашиглан Эверестийн өндрийг хэмжинэ.
БНХАУ-ын судлаачдын баг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан дэлхийн хамгийн өндөр оргилын өндрийг нарийвчлан тооцоолохоор Эверестийн оргилыг зорьлоо.

БНХАУ-ын Байгалийн баялгийн яамны мэдээлснээр 53 гишүүнтэй баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш оргил орчмоор урьдчилсан судалгаа хийсэн байна.

Судлаачид энэ сарын 12-ны орчимд оргилд хүрч, хэмжилтээ хийж эхлэх төлөвтэй байна. Эверестийн өндөр 8848 метр хэмээн бүртгэгдсэн байдаг. Энэ хэмжээг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн юм. Хятадын мэргэжилтнүүдийн хэлснээр энэ удаагийн судалгаагаар хамгийн нарийвчлалтай хэмжээг гаргахын тулд олон төрлийн төхөөрөмж, технологи ашиглах юм байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
