
Бүх Хятадын УТЗЗ-ний “ахмад гишүүн”-ий хувьд Ша На гишүүн энэ жил их хуралд “хуулийн дагуу засаг барихыг чангатгах”, “Эвенк үндэстний өөртөө засах хошууны Баянтал Дагуур үндэстний сяны эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал жич санал”, “Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүх газрын дунд бага сургуулийн автобусны үйлчилгээний дүрмийг дэмжих” зэрэг санал дэвшүүлэх юм байна.
Ша На гишүүний өнгөрсөн жилийн хурлаар дурдсан Дагуур үндэстний эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлын тухай санал нь холбогдох салбарын хүндэтгэлийг олж, ӨМӨЗО-ны эдийн засаг, Хүний нөөцийн товчоо ба Нийгмийн аюулгүй байдал зэрэг салбар хамтран тусгай хурал хийж, Дагуур үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгсөн, үүнд тэрбээр маш баярлаж байлаа.
Ша На гишүүн дунд бага сургуулийн сурагчдын зам харилцааны асуудалд тун санаа зовж байлаа. “Сургуулийн автобус бол дунд бага сургуулийн сурагчдын чухал зам харилцааны үйлчилгээ болно. Мөн сурагчдын аюулгүй байдалтай шууд холбогдоно. Төрийн зөвлөлөөс “сургуулийн аюулгүй байдлын менежментийн дүрэм”-ийг нийтэлсний дараа, ӨМӨЗО-ны Засгийн газар уг дүрмийг “хэрэгжүүлэх арга”-ыг зарласан, “сургуулийн автобусны менежментийн дүрэм”-ийг хэрэгжүүлэн, сургуулийн автобусны үйлчилгээний дүрмийг ахиулах тухай бүх талаар төлөвлөлт хийсэн” гэж тэрээр ярьж байв.
Ша На гишүүний үзэж буйгаар хил хязгаарын цөөн тоот үндэстний оршин сууж байгаа бүс нутгийн газар зүйн нөхцөл, эдийн засгийн хүндрэл зэрэг бодит байдлын үндэслэж улсаас сургуулийн автобусны үйлчилгээний дүрмийг ахиулахыг “Ардад ашиг хүртээх төсөл”-д хамруулан, тусгай хөрөнгө оруулалт зохицуулан, хил хязгаар орны цөөн тоот үндэстний орны сургуулийн автобусны үйлчилгээний дүрмийг хэрэгжүүлэхийг дэмжиж, сурагчдын аюулгүй байдлыг баталбал зохино гэсэн байна.
