solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Сингапурын Ерөнхий сайдтай хэлэлцээр хийв
2018-04-09 09:00
Бээжин хотноо энэ сарын 08-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян айлчилж ирсэн Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунгтай хэлэлцээр хийсэн байна.

Ли Кэчян:

- Хятад улс өөрчлөлтөө үргэлжлэн гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөн, дэлхий дахины чөлөөт худалдааны  системийг сайтар хамгаалах болно гэж хэллээ.


Ли Сянь Лунг:

- АСЕАН-ны дарга  орны хувьд Сингапурын тал бүтээлч үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцаа,  АСЕАН-Хятадын харилцааны олон салбарын хамтын ажиллагааг шинэ ахицад хүргэхэд бэлэн байна. Худалдаа бол Сингапурын үндсэн суурийг тавигч, олон талт худалдааны  тогтолцоо, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчилж, дүрэмд журамд суурилсан олон  улсын дэг журмыг Сингапурын тал дэмжинэ хэмээн онцолсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ҮЛДЭЭ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл