12-р сарын 04-нд Тайландын Бангкокт хөнгөн төмөр замын ногоон шугамын өргөтгөл шугамыг ашиглалтад оруулах ёслол болж, Хятадын Жүн Чэ корпорац буюу China medium car Чанчүний хувьцаат ХХК-ын зохион бүтээсэн хөнгөн төмөр замын галт тэрэг албан ёсоор тус шинэ шугамд ашиглалтад орж, Тайландын ерөнхий сайд Прают Чан-Оча нээлтийн ёслолд оролцон, турших аялалд зорчсон байна.
Бангкокийн олон нийтийн тээврийн системийг BTS буюу хөнгөн төмөр замын систем гэдэг. Учир нь өндөр гүүрэн дээгүүр аялдаг галт тэргийг маш олон хүмүүс “тэнгэрийн төмөр зам” хэмжээн нэрлэдэг бөгөөд метроноос ялгаатай юм. "Тэнгэрийн төмөр зам" болон метро бол Бангкокийн зам тээврийн хамгийн чухал хоёр систем юм. Бангкокийн BTS шугам 1999 онд ашиглалтад орсон бөгөөд анхны хэсэг галт тэргийг Германы Сиэмэнс компани үйлдвэрлэжээ. 2007 онд Хятадын Жүн Чэ корпорацын Чанчүний компани Бангкокийн BTS төслийн захиалга, 2011 онд худалдан авах нэмэлт төслийг авч, 2016 онд дахин BTS-ийн ногоон шугамын өргөтгөл төслийн галт гэргийг худалдан авах гэрээ байгуулжээ. Тайландын зах зээлд гарснаас хойш Хятадын Жүн Чэ корпорац Тайландад хотын төмөр замын нийт 164 галт тэрэг, төмөр замын 115 галт тэрэг нийлүүлсэн байна.
