
Тус улсын Ерөнхийлөгчийн ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Доминиканы засгийн газрын хуулийн зөвлөх Флавио Дарио Еспинал Доминиканы Засгийн газрын албан мэдээг тунхаглан уншсан байна. Тэрээр: - Доминик улс нь Хятад улстай дипломат харилцаа байгуулсан нь урт хугацаагаар бодож, улс төр бизнес зэрэг олон салбарынхантай өргөнөөр зөвшилцсөний эцэст гаргасан шийдвэр юм. Мөн Доминиканы ард түмний шаардлага, ирээдүйн хэтийн төлөвт суурилсан шийдвэр болно гэжээ. Дэлхийд зөвхөн нэг Хятад улс байна. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг Доминикан хүлээн зөвшөөрнө. Хятадтай дипломат харилцаа тогтоосноор Доминиканд "туйлын идэвхтэй" нөлөөлөх болно. Одоо Хятад улс Доминиканы импортын хоёр дахь том эх үүсвэр болжээ. Дипломат харилцаа тогтоосны дараа хоёр орны эдийн засаг, худалдааны хөгжлийн нөөц хүчин улам нэмэгдэж, Доминиканы гадаад бодлого ч шинэ эринд орох болно
Бээжингийн цагаар 2018 оны 05-р сарын 01-ний өдөр Бээжинд Хятад улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И болон Доминикан улсын гадаад хэргийн сайд Варгас “БНХАУ болон Бүгд Найрамдах Доминикан улс дипломат харилцаа байгуулсан хамтарсан тунхаг”-т гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурсан өнөөдрөөс эхлэн БНХАУ болон Бүгд Найрамдах Доминикан улс харилцан элчин сайдын зэрэглэлийн дипломат харилцаа тогтоосныг зөвшөөрөх хэрэгтэй болно.
