Чуулга уулзалтад дотор газар, Хонконг болон бусад орон, бүс нутгийн эрдэмтэн мэргэжилтэн, шүүгч, аж ахуйн эзэд урилгаар оролцож, "Нэг бүс нэг зам"-ын маргаанаа зохицуулах механизм гэсэн гол сэдвийн хүрээнд судлан хэлэлцсэн байна.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд дарга Хэ Рүн:
-"Нэг бүс нэг зам"-ын худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хүрээ хэмжээ улам өргөжихийн хэрээр зөрчил маргаан улам нэмэгдснээр зохицуулах иж бүрэн механизм байгуулан хэрэгжүүлэх болсон ба ийм бодит шаардлагатай болсон гэжээ.
Мөн тухайн өдөр Хонконгийн "Нэг бүс нэг зам" олон улсын судалгааны хүрээлэнгээс "Нэг бүс нэг замын маргаан зохицуулах механизм" сэдэвт хөх дэвтрийн бага хурал хийв. Энэ оны 3-р сард тус Судалгааны Хүрээлэнгээс мэргэжилтний ажлын комисс байгуулан хагас жил гаруйн хугацаа зарцуулан байж гаргасан судалгааны үр дүн нь энэхүү хөх дэвтэр юм. Энэ нь 30 гаруй орноос хүрэлцэн ирсэн 45 эрдэмтэн мэргэжилтний үнэлгээг хүртэж, мөн үүсгэн байгуулагчийн хувиар түүнд оролцсон байна.
