solongonews
Түүхэн дэх өнөөдөр буюу 6 дугаар сарын 24-ний өдөр
2017-06-24 23:06
1955 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Хятадын Тариалангийн банкны ӨМӨЗО-ны салбар банк Хөххотод анх байгуулагдав. Байгуулагдсан цагаасаа хойш уг банк 1957 онд татан буугдаж, 1963 онд хоёр дахь удаа байгуулагдаж, 1965 онд хоёр дахь удаа татан буугдаж, 1979 онд гурав дахь удаагаа дахин сэргээн байгуулагдсан түүхэн явдлыг өнгөрүүлсэн юм.

 

62 жилийн турш тус банк хот хөдөөг холбосон, нийгэмтэй ууссан, олон талын үйлчилгээтэй орчин үеийн тэргүүн зэрэглэлийн худалдааны банк болжээ. 2017 оны 3 дугаар сарын сүүл болтол бүх банкны мөнгөний хадгаламж ба зээл нь тус тус 249.7 тэрбум юань болон 156.7 тэрбум юаньд хүрч олон төрлийн ажлаар салбартаа тэргүүлж, зах зээлийн өрсөлдөх хүч болон олон нийтэд үйлчлэх хүч нь дээшилжээ.

Хятадын Тариалангийн банк нь уламжлалт үйлчилгээний чанараа батлан, шинэ санаачилгатай “Санхүүгээр ядуурлыг бууруулах, мөнгөн гүйлгээгээр ядуурлыг бууруулах, иргэдийг чинээлэг болгох төсөл”, “Үзэсгэлэнт сайхан хөдөө тосгон” хэмээх аж үйлдвэрийн санг байгуулж, “Интернэт сүлжээ +”, “Дата сүлжээний зээл” зэрэг олон ажил зохион байгуулж, орон нутгийн Засгийн газар, олон түмэн, жижиг дунд аж үйлдвэрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна.

Зам харилцаа, хот тойрсон зам, хоолой суваг, хялбар бүтэцтэй хорооллыг өөрчлөн байгуулах, цахилгаан хангах чиг байгуулах зэрэг хүрээнд хувь нэмэр үзүүлж байна. Мөн Хөххотын шинэ нисэх онгоцны буудал, Бугатын метро зэрэг гол төслийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, Хятадын “Нэг бүс нэг зам”-ын стратегитай идэвхтэй хамтын ажиллагаа байгуулж, Хорингэр Хятадын зэрэглэлийн шинэ дүүргийн бүтээн байгуулалтын ажлыг дамжиж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл