
Энэ жилийн хамгийн тачаангуй үдэш бидний төсөөлснөөс ч илүү халуухан болж өнгөрөх нь ээ. Учир нь энэ жилийн урлагийн зочдоор Леди Гага, Бруно Марс, The Weeknd гэх орчин үеийн хамгийн хүчирхэг хоолойтой уран бүтээлчид уригдсан байна. Леди Гага анх удаагаа "Victoria”s Secret"-ийн тайзан дээр дуулах гэж байгаа бол бусад дуучид өмнө нь сахиусан тэнгэрүүдтэй хамт алхаж байсан туршлагатай. Мөн Тайваний дуучин Jolin ч уг тоглолтод уригдан оролцож, "Victoria’s Secret"-ийн тайзанд гарах Азийн анхны дуучны хувиар тоглох аж.

Энэ удаагийн Victoria”s Secret загварын шоу анх удаагаа Парис хотноо "Grand Palais" их дэлгүүрт зохиогдох тул борлуулагдах билетийн тоо урьд өмнөхөөсөө хамаагүй өндөр байх магадлалтай байна.
Энэ жилийн загварын шоунд "Victoria”s Secret" нийт 52 загвар өмсөгч шалгаруулж авсны дөрөв нь Хятадын загвар өмсөгчид юм. Тэдгээр нь Лю Вэнь, Хэ Суй, Ши Мэняо, Жү Шаовэнь нар юм.



